🔴LIVE: Ардчилсан нам, Монголын үндэсний Ардчилсан нам нэгдэв

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Улс төр 977

🔴LIVE: Ардчилсан нам, Монголын үндэсний Ардчилсан нам нэгдэв

Ардчилсан нам, Монголын үндэсний Ардчилсан нам хооронд нэгдэх санамж бичиг байгуулав. Олон улсын багш нарын баярын өдөр хоёр нам нэгдэж байгаагаа зарлав. 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: 

-Манай хоёр нам бол угсаа гарал нэгтэй, үнэт зүйл нэгтэй. Түүхийн тодорхой хугацаанд тусдаа явж ирсэн намууд. Улс оронд үүсээд байгаа нөхцөл байдал, ирэх сонгуулиудад амжилттай оролцохын тулд нэгдэж байна. Ингээд бид нэг үйл хэрэг, нэг үнэт зүйлтэй боллоо. 

МҮАН-ын дарга О.Цогтгэрэл: 

-МҮАН-ын мянга мянга гишүүдийн нэрийн өмнөөс хоёр нам нэгдэж байгаа үйл явдал, Олон улсын багш нарын баярын мэндийг хүргэе ээ. Улс оронд олон ухралттай үйл явдал өрнөж байна. Гадаад, дотоод нөхцөл байдал амаргүй байна. Иймд бид өнөөдөр нэгдэж, түүхэн үйл явдлын гэрч болоод байна. Бусад намуудад ч ардчиллын түүхийг баяжуулахыг уриалж байна гэв. 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    нээх тэгцгээдийн тэгээд маргаашнаас нь зодолдоод

Сэтгэгдэл үлдээх