Монголын баг ДАШТ-д бүх багуудыг тэргүүлэн өрсөлдөнө

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

30 04сар 2024
Сагс 2476

Монголын баг ДАШТ-д бүх багуудыг тэргүүлэн өрсөлдөнө

Ирэх сарын 5-9-ний өдрүүдэд Румын улсын Бухарест хотноо зохион байгуулагдах Фиба 3х3 сагсанбөмбөгийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монголын эрэгтэй баг бүх 20 багийг тэргүүлэн өрсөлдөнө. 

Гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 улсын баг өрсөлдөнө. 2018, 2019 онуудад зохион байгуулагдсан ДАШТ-д ОХУ-ын эрэгтэй баг дараалан түрүүлсэн бол эмэгтэй баг нь алт, мөнгөн медаль хүртэж байлаа. Тэгвэл энэ удаагийн ДАШТ-д ОХУ-ын эрэгтэй, эмэгтэй багууд оролцохгүй юм. 

Багуудын чансааг гаргахдаа сүүлийн нэг жилийн дотор цуглуулсан хувь тоглогчийн оноо болон 3х3 сагсанбөмбөг тухайн улсад хэр хурдацтай хөгжиж байгаагаар үндэсний холбоонд нь өгч буй үнэлгээг мөн давхар тооцдог байна. Энэ удаагийн ДАШТ-д манай эрэгтэй баг 1-т эрэмбэлэгдэн А хэсгийг тэргүүлэн өрсөлдөх бол эмэгтэй баг маань С хэсгийг тэргүүлэн өрсөлдөхөөр боллоо. 

ДАШТ-д өрсөлдөх монголын баг, бүрэлдэхүүн

Манай эрэгтэй баг А хэсэгт БНХАУ, Латви, Словак, Чилийн шигшээ багуудтай багтсан байгаа бол эмэгтэй баг маань С хэсэгт Япон, АНУ, Доминикан, Узбекистаны багуудтай багтсан байна. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх