🔴 LIVE: Эцэг, эхийн төлөөлөл МОХС-ийн захирал Ж.Соронзонг чөлөөлөхийг эсэргүүцлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

30 04сар 2024
Боловсрол 2647

🔴 LIVE: Эцэг, эхийн төлөөлөл МОХС-ийн захирал Ж.Соронзонг чөлөөлөхийг эсэргүүцлээ

МОХС-ийн захирал Ж.Соронзонг чөлөөлөхийг эсэргүүцэж, БШУЯ-ны гадаа эцэг эхчүүд жагслаа

Монгол Оросын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалыг Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гаргасан. Гэхдээ тус сургууль нь ОХУ-ын Засгийн газар Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үр дүнд байгуулагдсан учир гэрээний хүрээнд Оросын талд энэ асуудлыг албан ёсоор тавьж, Удирдах зөвлөл эцсийн шийдвэрийг гаргана. Тэгвэл МОХС-ийн захирал Ж.Соронзонг чөлөөлөхийг эсэргүүцсэн иргэд БШУЯ-ны гадаа жагслаа.

МОХС-ийн сурагчдын эцэг, эхийн төлөөлөл: 

Эцэг эхчүүд өөрсдийн хүслээрээ энд цуглараад байна. Эцсийн эцэст Ж.Соронзон захирал өөрчлөгдсөн тохиолдолд хэн нэгний томилгооны хүн ирээд тус сургуулийн сургалтын чанар муудвал яах вэ. . Багш нарын мэдлэг чадвар өндөр, хүүхдийг бүх талаар нь хөгжүүлж бэлтгэдэг. Сайн боловсон хүчин болсон Орос, болон бусад улсын багш нар энэ сургуулиас гарах юм бол хохирох хүмүүс нь хүүхдүүд шүү дээ.

- Зөв зохион байгуулалттай, сайн боловсрол эзэмшүүлэх зорилготойгоор тус сургуульд хүүхдээ сургадаг. Энэ сургуульд оруулах гэж чадлынхаа хэрээр бэлтгэж, шалгалтыг нь өгч байж хүүхдүүд маань тэнцдэг. Бусад сургуульд нэг анги тавин хүүхэдтэй бол энэ сургуульд хорин хүүхэдтэй. Эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ ирээдүйн боловсролын төлөө энд жагсаж байна.

- Маш сайн сургуулийг унагах зохион байгуулалттай ажил гэж харж байна. Олон жилийн хөдөлмөрийн үр дүнд энэ сургууль өнөөдрийн энэ түвшинд хүрсэн. 

- Өнөөдөр өндөр хадгаламж гэдэг мэдээлэл гарч байна. Тэр хадгаламжийн хүүгээрээ сургуулийн бусад асуудлыг шийдвэрлэдэг гэдгээ эцэг эхчүүдэд үргэлж хэлдэг байсан. Ж.Соронзон гэдэг хүн улсын төсвийн мөнгийг захиран зарцуулаад байгаа биш шүүдээ. Энэ асуудалд яагаад ингэж оролцоод байгааг ойлгохгүй байна. Энэ сургууль бидний хүүхдүүдэд чанартай боловсрол олгож байна. Ийм чанартай системийг бий болгосон хүн нь сайн захирал, удирдлагын багийн хүч. Үр хүүхдүүдийн маань сурч боловсрох эрхийг битгий хөндөөч гэж хэлмээр байна гэлээ.

Харин БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал гэжээ. 

 

6 Сэтгэгдэл

  1. zochin

    shal hudlaa shalgalt shy....

  2. Иргэн

    Хүн хэдий мэдлэгэ боловсролтой сайн менежир багш байлаач хуулиас давсан эрх мэдэл авилгал бусдыг доромжлох эрх байхгүй. Зөвхөн өөрийн хүүхдийн эрх ашгийг бодож ийм хүнийг өмгөөлж хамгаалаад ялаа шиг шавалдаж бгаа нь эмгэнэл өөрийн хүүхэд л болж бвал бусад нь хамаагүй бж уу.

  3. Иргэн

    Энэ одоо ичиж амьдраарай миний хүүхэд л сурж бвал тэр хүн хүн алж бусдыг доромжилж авилга хээл хахуул хуулиас гадуурах асуудал нь огтхон ч хамаагүй өмгөөлнө айн

  4. Irgen

    Yum uurchlugduj bj saijirdag yum etseg ehchuudee

  5. Зочин

    Соронзонгийн турхирсан эцэг эх нэртэй авилгалыг өөгшүүлэгчид баыга

  6. Үнэн

    Соронзон гэгч авилгалчийн турхирсан эцэг эх нэртэй авилгал өгөгчид нь ингэхээс өөр яах вэ дээ, ийм л бүлэглэлийг бутцохих хэрэгтэй

Сэтгэгдэл үлдээх