Монголын 28 таеквондоч тивийн аваргад өрсөлдөнө

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Таеквондо 2500

Монголын 28 таеквондоч тивийн аваргад өрсөлдөнө

Вьетнам улсын Хо Ши Мин хотноо энэ сарын 22-27-ны өдрүүдэд таеквондогийн өсвөр үе, залуучуудын тулаан, пүмсэ болон Паратаеквондогийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. 

Тэмцээний хуваарь ёсоор маргааш /наймдугаар сарын 22-ны өдөр/ таеквондо пүмсэ төрөл явагдах ба манай улсаас дараах тамирчид өрсөлдөнө. 

  • IV удаагийн өсвөрийн таеквондогийн пүмсэ төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар хотын "Нүүдэлчин" клубын тамирчин Н.Ариунзул
  • VI удаагийн залуучуудын таеквондогийн пүмсэ төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд спортын дунд сургуулийн тамирчин Т.Болдбаатар, Б.Учрал нар өрсөлдөнө. 

Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас нийт 28 тамирчин өрсөлдөх ба манай баг тамирчдын түрүүч Хо Ши Мин хотноо очоод байна.

Таеквондогийн спортыг дэмжигч www.livetv.mn/sport мэдээллийн сайт тэмцээний талаарх мэдээллийг цаг тухай бүрд нь шуурхай мэдээлнэ. 

   

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх