🔴 LIVE: Даншиг наадамд 256 бөх барилдаж, хурдан морьд уралдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Нийгэм 1737

🔴 LIVE: Даншиг наадамд 256 бөх барилдаж, хурдан морьд уралдана

“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдах гэж байна.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадам нь аялал жуулчлалын нэг төрлийн бүтээгдэхүүн болох юм. 

Иргэдийн зүгээс эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа цаг үед баяр наадам хийсний хэрэггүй гэх хандлага, шүүмжлэл ирж байгаа. Үүнтэй холбогдуулан ач холбогдлын талаар аялал жуулчлалын таван компаниас тодруулахад тус наадмыг үзэхээр 150 жуулчин захиалга өгснийг хэлсэн. Ингэхдээ Тиймээс аялал жуулчлалын байгууллагуудад тус наадам чухал ач холбогдолтой гэв. 

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын хэлтсийн дарга В.Батчимэг: 

-Монголын Аялал Жуулчлалын Холбооны 5-6 компанийн захиалга баталгаажиж, энэ наадмыг үзэхээр 150 жуулчин ирэхээр болсон. Хувиараа үүргэвчтэй аялагчид бас Гандантэгчинлэн хийдийн урилгаар гаднын улсаас зочид ирнэ. Тиймээс даншиг наадмыг товлосон хугацаандаа буюу наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.

Түүнчлэн залуу лам нар ном хаялцаж, мэтгэлцэнэ гэлээ. 

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    ТВ-ээр шууд дамжуулах юм болов уу

  2. Зочин

    Одоо наад найр наадам чинь хэтэрлээ. Намрын ажилдаа орох болоогүй юу? Ногоо хураах хүн ч олдохгүй тэгээд өвөл хадлангаа хадаж чадаагүй байж зуд боллоо гээд улсаас баахан тусламж авчихаад махаа өндөр үнээр зарна.

Сэтгэгдэл үлдээх