🔴LIVE: Оршин суугч “УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хүссэн газраа өндөр барилга барьдгаа боль”

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Нийгэм 1550

🔴LIVE: Оршин суугч “УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хүссэн газраа өндөр барилга барьдгаа боль”

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Хурд групп” ХХК-ийн охин компани болох “Гобиресурс хилл” ХХК-д Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар 2019 оны аравдугаар сарын 14-ны өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар олгожээ.

Тодруулбал, ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн аманд 8,8 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн гэрчилгээг олгосон байна. Тэгвэл “Гобиресурс хилл” ХХК барилгын зориулалтаа зоорьтой 2-4 давхар сургууль, цэцэрлэг, аялал жуулчлалын цогцолбор хэмээн тодотгож өгчээ. Гэтэл архитектор төлөвлөлтийн даалгаврын хугацаа 2 жил бөгөөд 2021 оны аравдугаар сарын 14-ний өдөр ашиглах эрхийн хугацаа дууссан гэсэн үг.

Мөн “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээ тавих нийтлэг шаардлага” стандартын 5.3.3 заалтад зааснаар “Аялал жуулчлалын зориулалттай барилга байгууламжийн газраас дээш баригдах барилгын давхрын өндөр хоёр давхраас хэтрэхгүй байна” гэснийг зөрчиж буй юм. Учир нь, тус компани 18 давхар бүхий 16 орон сууцны хорооллыг ямар ч зөвшөөрөлгүйгээр барьж байна.

Оршин суугчдын төлөөлөл:

-Иргэдийн зүгээс энэ байдлыг эсэргүүцэж байна. Хотын захиргаа, хот төлөвлөлтийн газар, Богдхан уулын хамгаалалтын захиргааг энэ бүхэнд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Зам талбайгаа эхлээд шийдэх хэрэгтэй байна. Зайсангийн энэ хэсэгт маш цөөн тооны сургууль, цэцэрлэг бий. Бид доошоо буух гэж 30-40 минут түгжирдэг. Зайсангийн хотхонууд бүгд гүний устай. Гэтэл энэ хэсэгт 1500 айлын орон сууц баригдах гэж байна гэж сонссон. Тэгэхээр усны асуудал, сургууль, цэцэрлэгийн асуудал хүнд байхад 1500 айлын барилга барина гэдэг нь байж болшгүй асуудал.

Богд уулын эргэн тойронд шинээр газар олгодог энэ үйлдлийг зогсоож өгөхийг хотын удирдлага Д.Сумъяабазар, Шадар сайд С.Амарсайханаас хүсэж байна. гэв.

Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын архитектор Т.Сүмбэр:

-Манай дээр одоогоор гарсан ямар нэгэн зөвшөөрөл байхгүй. Хоёр, бөөрөнхий хэлбэртэй сургуулийг “Гобиресурс хилл” компани барьсан. Өмнө нь батлагдсан эскиз зургаар эхэнд нь сургуулиа бариад, сургуулийнхаа ард сургуулийн өргөтгөл, спорт цогцолборын барилгын зураг батлуулсан байгаа. байгаа гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх