Өнөөдөр манай баг Германы эсрэг тоглоно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

30 04сар 2024
Сагс 1945

Өнөөдөр манай баг Германы эсрэг тоглоно

Бельги улсын Антверпен хотноо “3х3 сагсан бөмбөгийн ДАШТ” зохион байгуулагдаж байна. 

Энэ сарын 21-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах ДАШТ-д эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 баг оролцож байгаа ба хэсгийн шатанд Монголын эрэгтэй шигшээ Литва, Герман, Тайвань, Чилийн багуудтай “B” хэсэгт тоглож байна. Харин бүсгүйчүүд Польш, Египет, Доминикан болон зохион байгуулагч Бельгийн хамт “С” хэсэгт өрсөлдөнө.
Манай баг эхний тоглолтоо Тайваний эсрэг хийж 22:15 харьцаагаар буулгаж авсан бол удаах тоглолтодоо Литвын багт 21:15 харьцаагаар хожигдлоо. Ийнхүү хоёр тоглолтын дараах байдлаар манай баг хэсэгтээ гуравдугаарт бичигдэж байгаа бөгөөд өнөөдөр хэсгийн нөгөө хоёр баг болох Германы шигшээ багтай 23:05 цагт, Чилийн шигшээ багтай 00:25 цагт тус тус тоглоно.  Харин эмэгтэйчүүдийн хувьд эхний тоглолтоо зохион байгуулагч орон болох Белгийн шигшээ багт 12:8, Польшийн шигшээ багт 22:7 харьцаагаар тус тус хожигдлоо. Өнөөдөр шөнө манай эмэгтэй баг Египтийн багтай 04:10 цагт тоглох хуваарьтай байна. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх