🔴 LIVE: УДШ-ийн гадна С.Эрдэнэ, Х.Баттулга тэргүүтэй АН-ын гишүүд, дэмжигчид хоёр дахь өдрөө тайван жагсаал хийж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Улс төр 1531

🔴 LIVE: УДШ-ийн гадна С.Эрдэнэ, Х.Баттулга тэргүүтэй АН-ын гишүүд, дэмжигчид хоёр дахь өдрөө тайван жагсаал хийж байна

Улсын дээд шүүх /УДШ/-ийн гадна С.Эрдэнэ болон Х.Баттулга тэргүүтэй Ардчилсан намын гишүүд, дэмжигчид хоёр дахь өдрөө тайван жагсаал хийж байна. УДШ АН-ын даргаар Х.Баттулгыг бүртгэх эсэхийг өнөөдөр шийдвэрлэх юм.

УДШ-ын гадна Х.Баттулгатай АН-ынхан суулт хийж байгаа бол замын хойно С.Эрдэнэ даргатай АН-ыхан мөн жагсаж, "Үзэл баримтлал дээрээ нэгдье" хэмээн зогсож байгаа аж. Х.Баттулга тэргүүтэй АН-ын төлөөлөл УДШ-ийн өчигдөр гаргасан мэдэгдэлтэй холбогдуулан шаардлага өгсөн бол С.Эрдэнийн АН-ынхан руу саяхан гурил цацсан үйл явдал болжээ. 

С.Эрдэнийн АН-ын ХЭГ-ын дарга А.Цэрэнбат: 

-УДШ-ийн гадаа байгаа АН-ыхаан, МАН-ын эсрэг хамтдаа тэмцье ээ. Бид та нартаа хайртай хэвээрээ байгаа шүү. 

МоАХ-ны ерөнхий зохицуулагч Д.Монголхүү: 

-Шүүхэд нөлөөлөх гэж байгаа бол, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө бидэн рүү гурил цацаж байгаа бол наана чинь АН-ынхан байгаа гэж бодохгүй байна гэсэн бол Х.Баттулгын АН-ынхан "Шүүх шударга шийдэх ёстой. Биднийг хоёр жил доромжиллоо. Шударга шүүх гэж байгаа бол олонхын сонгосон Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх ёстой" гэцгээж байна. 

УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдааны шийдвэрийг бид удахгүй мэдээлэх болно. 

1 Сэтгэгдэл

  1. Зочин

    Хүрэлсүх Эрдэнээг ашиглаад хаячихсан

Сэтгэгдэл үлдээх