🔴LIVE: Л.Энх-Амгалан: Хүүхэд заавал онц сурах албагүй. Цаашид багш нарын цалинг үр дүнгээр нь хэмжинэ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Боловсрол 2246

🔴LIVE: Л.Энх-Амгалан: Хүүхэд заавал онц сурах албагүй. Цаашид багш нарын цалинг үр дүнгээр нь хэмжинэ

Нийслэлийн 97-р сургуулийн бага ангийн багш сурагчдаа гар хүрсэн тухай мэдээлэл цацагдаж, олны шүүмжлэлийг дагуулж байна. Энэ талаар болон багш нарын цалингийн системийн асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа. 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: 

-Хүүхэд бүр онц сурах албагүй. Сурагчийг сурлагаар нь үнэлэхгүй. Мэдлэг, чадвар, төлөвшлийг олон улсын аргачлалаар хэмжинэ.

Үүнтэй холбоотойгоор багш нарын цалинг хэмжих хэмжүүр өөрчлөгдөж байна. . Гуравдугаар сараас бодит ажил болно.

Нэг багшид 20 сурагч оногдох ёстой. Гэтэл зарим ангид 40-50 хүүхэд сурч байна. Үүнийг өөрчлөхийн тулд хэлбэрийг нь өөрчилнө.

97 дугаар сургуулийн багш хүүхэд зодсон асуудал дээр багш ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Эцэг, эхийн зөвлөл нь өчигдөр хуралдсан байна лээ. Хүүхдэд ямар хэмжээний гэмтэл учруулсныг хууль хяналтын байгууллага тогтоох байх гэв.

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    bagsh gedeg hvnii ajiliin achaalal vnheer hvnd erh duraaraa olnig hvvhded nom surgana gedeg tiim ch amar bish ee oorsdoo hvvhdee hvmvvjvvlj chadahgvi bgaad ih uchir bii shvv

  2. Зочин

    Энэ сждэв их туйлширч багш нар луугаа хэт дайраад байвал хэтийн хор уршиг ихтэй шүү хүмүүс минь Багш нар сургуулийн орчинд шаардлага тавьж сургах хүсэл эрмэлзэлгүй бол яах болж бна Багш нар заах юм аа заагаад гарахад ойлгох ойлгоод ойлгохгүй тэгээд хоцорно Монголын багш нар маш сайн акидемик боловсрол олгодог шүү Японд бол сургуулийн орчинд маш муу акидемик боловсрол олгодог мэдээж ёс суртахууны боловсрол өндөр олгодог . тийм учраас эцэг эх нь өөрсдөө мөнгөө төлж давхар сургалтанд явуулдаг Тэгэхгүй бол уншаад бичдэг төдий л хүн болно доо

  3. Зочин

    Сайдын хэлж байгаа шиг удирдлагууд ня бо нар чинь ажил дүгнэхгүй шүү эхлээд удирдлагаа шинэчил дараа нь багш нартаа арга зүйн зөвлөгөө өг,хэлэх амархан хийх чинь алд дэлэм зөрүүтэй сурагчдын мэдлэг чадвар төлөвшлийг 80% багш өгч бгаа шүү эцэг эх багшид сльд цэцэрлэгт даатгаад өарсдөө өө хараад бж байдаг болсон одоо нийгэм болохгүй бол сошилд тавиад ажлаас нь халуулна Багшлах хүн олдохгүй шүү

Сэтгэгдэл үлдээх