🔴 LIVE: Цемент үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн эсэхийг ШӨХТГ-аас шалгаж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Нийгэм 1037

🔴 LIVE: Цемент үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн эсэхийг ШӨХТГ-аас шалгаж байна

Бүтээн байгуулалт эхэлж байгаа энэ үед барилгын салбарын цаг үеийн асуудлаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар мэдээлэл өглөө.

Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо:

-БХБЯ-аас барилгын гол нэрийн бүтээгдэхүүн болох цемент, арматурын нөөцийг бүрдүүлэх, ханган нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх тал дээр анхаарч ажилласан. Монгол улсын тухайд цементийг дотоодоосоо 100 хувь хангадаг учир хомстол үүсэхгүй гэж үзэж байна. Харин арматурын хувьд ОХУ, БНХАУ-аас татан авдаг. БНХАУ-аас арматур оруулж ирэх шаардлагатай байна. Хятадын талтай бараа таваар оруулж ирэх ажилд нягт хамтран ажиллаж байна. Мөн, төмөр замаар 1000 орчим воган тээврийг оруулж ирэхээр урд хөрштэй тохиролцсон. Энэ гуравдугаар сард 410 задгай вагоноор арматур оруулж ирэхээс гадна төмөр эдлэлийн материалуудаа татан аваад байна. ОХУ-аас 30 мянган арматур орж ирэхээр төлөвлөөд байна. Дөрөвдүгээр сар гэхэд улсын хэмжээнд 130 мянган арматурын нөөцтэй болно. Замын-Үүдийн хилийн тусгай бүсэд өдөрт 60 чингэлэг тээвэр орж ирж байгаагийн 60 орчим хувийг барилгын материал эзэлж байна.

Харин барилгын гол нэрийн бүтээгдэхүүн болох цементийн хувьд МУ-ын Шадар сайд С.Амарсайханы зүгээс цементийн үнийн өсөлтийг судлах чиглэлийг холбогдох албаныханд өгсөн, энэ баасан гарагт танилцуулах товтой байна. Үйлдвэрүүдийн зүгээс 2020 оноос эхлэн цементийг бүрдүүлдэг бараа материалын үнэ өссөн. Бидэнд үнээ өсгөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн гэж мэдэгдээд байна.Энэ асуудлыг ШӨХТГ-аас чиг үүргийнхээ дагуу шалгалтаа хийж, бодит өсөлт мөн эсэхийг тодорхойлно.

Манай улс дотооддоо цемент үйлдвэрлэж эхэлснээр барилгын салбарт томоохон дэвшил гарсан, үүнийг хэн ч үгүйсгэх аргагүй юм. Өнөөдөр цахим ертөнцөд урд хөршөөс цемент оруулж ирэх асуудал яригдаж байна. Монгол улсад дотоодод үйлдвэрлэсэн цементийн үнэ урд хөршөөс худалдан авсантай ялгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Нөгөө талдаа, дотоодын үйлдвэрүүд үнийн өсөлт үзүүлэхээсээ өмнө салбарын яамдаа мэдэгдэж, хамтарч ажиллах шаардлагатай байна. Үйлдвэрүүд зах зээлтэй нийцүүлсэн үнийн тогтвортой байдлыг хангаж ажиллах ёстой, харин иргэд дотоодын үйлдвэрүүдээ дэмжих ажиллах нь зүйтэй юм гэлээ.

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: 

-2021 онд үнийн барилгын материалын үнэ тодорхой түвшинд өсөж, бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулсан нь үнэн. Улмаар төсөвт өртөг хүрэлцэхгүй болж, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа зогсонги байдалд орох асуудлууд тулгамдсан. Тийм учраас БХБЯ санаачилж үнийн индекс боловсруулах, төсөвт өртөгт өөрчлөлт оруулах санаачилгыг Сангийн яамтай хамтарч ярилцсан. Улмаар 2022 оны улсын төсвийг батлан гаргахдаа дагалдаж 88 дугаар тогтоолыг батлуулсан. Үүнд:

1.Барилгын материалын үнийн индексийг тооцож батлуулах,
2.Төсөвт өртөгт нөлөөлөх хүчин зүйлийг судалж тодорхой өөрчлөлтийг УИХ-д танилцуулах үүргийг өгсөн гэлээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх