БИЧЛЭГ: Юнис хар шуурганы улмаас 16 хүн амиа алджээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Дэлхий дахинд, Байгаль экологи 1101

БИЧЛЭГ: Юнис хар шуурганы улмаас 16 хүн амиа алджээ

Европын нутаг дэвсгэрийг өнгөрсөн амралтын өдрүүдэд Юнис хар шуурга дайрч, багадаа 16 хүний аминд хүрчээ.

Олон улс оронд ширүүн салхины улмаас барилга байшин эвдэрч, моднууд үндсээрээ унан, тээврийн сүлжээ эмх замбараагүй байдалд орж, сая сая өрх, аж ахуйн нэгж тог цахилгаангүй болсон байна. Мөн

Салхины хурд өнгөрөгч баасан гарагт 200 км/цаг давсан бөгөөд Нидерландад дөрвөн хүн унаж буй модонд дарагдан нас барсан бол Англид гурван хүн мөн зам дээр амиа алджээ. Харин Францын хойд хэсэгт хар шуурганаас үүдэлтэй зам тээврийн ослын улмаас 30 орчим хүн гэмтэж бэртсэн байна.

Үүссэн нөхцөл байдлын улмаас Германы төмөр замын оператор "Deutsche Bahn" компанийн төмөр замын 1,000 гаруй км хэсэг эвдэрсэн гэж мэдэгдсэн юм.

Түүнчлэн дэлхийн хамгийн ачаалалтай тээврийн зам болох Ла-Маншийн хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцнуудын хөдөлгөөнийг түр зогсоосон аж. Харин Нидерландын Эргийн хамгаалалтын албаныхан Хойд тэнгист алдагдсан 26 чингэлгийг олохоор ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: BBC

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх