🔴 LIVE: Худалдаа эрхлэгч эмэгтэйчүүд эрх ашгийнхаа төлөө нүцгэн жагсана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Нийгэм 1073

🔴 LIVE: Худалдаа эрхлэгч эмэгтэйчүүд эрх ашгийнхаа төлөө нүцгэн жагсана

“Иргэдийн шударга шүүх” ТББ, “Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас “Бидэнд баярлах шалтгаан байхгүй-3” сэдэвт ээжүүд эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн нүцгэн жагсаал зохион байгуулах тухай асуудлаар мэдээлэл хийлээ. 

"Монголын худалдаачдын холбоо"-ноос Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шаардлага хүргүүлж байна. Мөн 300 мянган худалдаа наймаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахыг шаардлаа.

Жирийн иргэд зээл авахдаа маш өндөр хүүтэй барьцаа хөрөнгөө багаар үнэлүүлж авдаг бол төрийн эрх мэдэлтнүүд бага хүүтэй урт хугацаагаар маш их хэмжээний зээл авч, мөнгө хүүлдэг байгууллагуудаар дамжуулан иргэдийг мөлжиж байна гэсэн юм. 

. Худалдаа эрхлэгчдийн 70-аас дээш хувь нь эмэгтэйчүүд байдгаас өрх толгойлсон эмэгтэйчүүд дийлэнх нь байдаг.
Өндөр хүүтэй зээл, түрээс, торгууль, авлига зэрэг нь худалдаа эрхлэгч айл өрхүүдийг дарамтад оруулж байгааг бид биеэр туулж яваа учир энэ асуудлыг шийдэхийн төлөө Үндсэн хуулийн аргаар тэмцэнэ гэдгээ илэрхийлэв. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх