🔴 LIVE: Кёкүшюзан Д.Батбаярын хамаарал бүхий "Эс Си Эм" компани яармагт үлдсэн 2,7 га газарт барилга барихыг иргэд эсэргүүцлээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Нийгэм 3702

🔴 LIVE: Кёкүшюзан Д.Батбаярын хамаарал бүхий "Эс Си Эм" компани яармагт үлдсэн 2,7 га газарт барилга барихыг иргэд эсэргүүцлээ

Хэдэн жилийн өмнөөс Хан-Уул дүүргийн иргэд Яармагт үлдсэн ганц хоосон газраа авч үлдэхээр сэтгэлээ чилээсээр өдийг хүрчээ. Тэдний сэтгэл чилсэн учир нь Яармагийн Нэгдсэн эмнэлгийн урд байрлах 2.7 га газрыг эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс өөрийн болгож авахаар улайрч байгаа явдал юм.

Өнөөдөр Яармагийн иргэд барилга бариагүй, хашаалаагүй үлдсэн 2.7 га газраа авч үлдэхийн тулд шүүхийн шийдвэрийг хүлээн зогсож байна.

Учир нь . Гэвч тус компани барилгын ажлаа үргэлжлүүлэхийн тулд улсын мэдэлд байсан газрыг авахаар гомдол гаргасныг өнөөдөр шүүх хуралдан шийдвэрлэхээр болоод байгаа нь энэ юм.

Тус газарт хотын захиргаанаас цэцэрлэгт хүрээлэн барихаар захирамж гаргасан байдаг ч гурван удаагийн шүүх хурлаар улсын мэдэлд байсан газрыг өөрийн болгосон байна. Үүнийг нь хотын дарга газрын эрхийг цуцлах захирамж гаргасан ч “Эс Си Эм” компани үүнийг нь эсэргүүцэн шүүхдэж байгаа аж.

Иргэдийн хувьд “. Энэ газарт барилга барих юм бол эмнэлэг, цагдаа, хороо, сургууль, цэцэрлэгт хүрч, очиход хүндрэл гарахаар байна. Хүмүүсийн аюулгүй байдал энэ хэрээр алдагдана” гэлээ.

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    Үгүй мөн ч их шуналтай хүмүүс бх юм..Уг нь Монгол эр хүн ноён нуруутай.Монгол бөх жудагтай гэдэг үг худлаа хоосон үг болохыг энэ 2 бөх харуулж Монгол бөхчүүл шуналтай.жижигхээн тархитай гэдгийг биетээр нотолж бна да...Батбаяр.Батзориг 2..та 2 наад Яариагийн талбайгаар өчнөөн барилга барьчихаад одоо болимоор юм биш үү

  2. Зочин Зочин

    Яасан шунаж ханадаггүй юм бэ?Батзориг Батбаяр 2 оо больчихооч

  3. Рийл

    Хуулиа дагана уу хүмүүсээ. Жагсаал хийгээд л хувийн өмчийг авчихдаг бол хууль байж яахав дэ.

Сэтгэгдэл үлдээх