МУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих ТЭЗҮ батлагджээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Улс төр, Байгаль экологи 1349

МУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих ТЭЗҮ батлагджээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

Шадар сайд С.Амарсайхан: 

-ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй цахим уулзалт хийж, ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг хоёр тал эцэслэн боловсрууллаа. Энэ нь албан ёсоор төслийг дараагийн бодит ажил болгох түвшинд шилжсэн гэсэн үг.

2023, 2024 он хүртэл хийх инженер, техникийн болон ажлын зургийг боловсруулах дараагийн шатны асуудалд цаг алдалгүй анхаарч ажиллахтай холбоотой үүрэг, даалгаврыг миний бие өгсөн. Мөн 2019 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-тай албан ёсоор уулзаж байсан. 

МУ-ын эдийн засгийн бүтцийг нэмэгдүүлэх, өсөлтийг нэмэгдүүлэх боломжит хийн хоолойн төсөл эхэлж байна.  Станц барих тухайд эрчим хүчний салбарын мэргэжилтний тооцоо, судалгаанд үндэслэн гаргана. Тодруулбал, эрчим хүчнийхээ хэрэглээг хий рүү шилжүүлэх тооцоо, судалгаа ЭХЯ-нд хийгдээд, боловсрогдоод явж байгаа гэв. 

 


 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх