Иргэд дөрөвдүгээр тундаа ирэх долоо хоногоос сайн дураар хамрагдах боломжтой

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Ковид-19 1277

Иргэд дөрөвдүгээр тундаа ирэх долоо хоногоос сайн дураар хамрагдах боломжтой

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

-Нийт хүн амын зорилтот бүлгийн 48.2 хувь нь гуравдугаар тундаа хамрагдсан.

Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд томуу, томуу төст өвчин 10,000 хүн амд 16.6 бүртгэгдэж, 16 хүртэлх насны 1,255 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 26.2 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба улирлын болон томуугийн цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр идэвхжлийн түвшинд байна. Томуугийн дэгдэлт нэмэгдснээр хүүхдийн орны дүүргэлт 70 хувьд хүрээд байгаа. Иймд иргэд дархлаагаа дэмжиж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаж, маскаа сайн зүүхийг уриалж байна.

Синофарм, Файзер вакцины нөөц хангалттай байгаа 2022 оны зургаадугаар сард хугацаа нь дуусна. Вакцин хадгалах агуулах, зориулалтын газарт байгаа учир үүнд санаа зовох зүйлгүй. Бид аль болох хөл хорио тавих шийдвэр гаргахгүйг эрмэлзэж байгаа ба гурав дахь давлагаанд ч хөл хориог тавиагүй. Гэхдээ нөхцөл байдал цаашид хэрхэн өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй. Нийт гурван эмнэлэгт 1500 ор байгаа ба одоогоор дүүрээгүй байна гэлээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх