БИЧЛЭГ: Эмэгтэйчүүдийг үнээ мэт дүрсэлсэн сүүний компани уучлалт гуйжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Дэлхий дахинд 1514

БИЧЛЭГ: Эмэгтэйчүүдийг үнээ мэт дүрсэлсэн сүүний компани уучлалт гуйжээ

Өмнөд Солонгосын сүү, сүүн бүтээгдэхүүний хамгийн том компани болох "Seoul Milk" эмэгтэйчүүдийг үнээ мэт дүрсэлсэн сурталчилгаа гаргасныхаа дараа уучлалт гуйжээ.

Олон нийтийн шүүмжлэлтэй тулгарсны дараа "Seoul Milk" компани уг сурталчилгааг албан ёсны "YouTube" сувгаасаа устгасан хэдий ч интернет хэрэглэгчид бичлэгийг дахин байршуулснаар дуулиан шуугиан улам өргөжих болсон байна.

Энэхүү брэндийн толгой компани болох "Seoul Dairy Cooperative"-ийн нийтэлсэн мэдэгдэлд "Өнгөрсөн сарын 29-нд гаргасан сүүний сурталчилгааны улмаас сөрөг мэдрэмж авсан бүх хүнээс бид чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Бид энэ асуудлыг нухацтай хүлээн авч байгаа бөгөөд дотоодын хяналт шалгалт хийж, цаашид ийм хэрэг гарахгүйн тулд онцгой анхаарч ажиллах болно. Бид уучлалт гуйн, толгой бөхийлгөж байна" хэмээн бичжээ.

Уг сурталчилгаа нь хүйсээр ялгаварлан гадуурхах явдалд мэдрэмжгүй хандсанаараа үндэсний хэмжээний шүүмжлэл амсаж байгаа бөгөөд эмэгтэйчүүдийг үхэр мэт дүрсэлсэн нь цорын ганц асуудал нь биш юм.

БНСУ-д сүүлийн хэдэн жилийн турш ийм төрлийн гэмт хэрэг хүчээ авах болсон бөгөөд эмэгтэйчүүдийн аюулгүй байдал онцгой асуудал болоод байгаа билээ.

Эх сурвалж: BBC

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх