🔴 LIVE: Цусны хорт хавдартай тэмцэж буй 10 настай Б.Дүүрэнбаяр хүүд тусалцгаая

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Нийгэм 1946

🔴 LIVE: Цусны хорт хавдартай тэмцэж буй 10 настай Б.Дүүрэнбаяр хүүд тусалцгаая

Үеийнхэнтэйгээ гудамжинд тоглож, мөрөөдлөөрөө жигүүрлэж явсан 10 настай Батбаярын Дүүрэнбаяр хүү өнөөдөр өдөр хоногийг маш хүнд нөхцөлд өнгөрүүлж байна.

2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хөл нь өвдсөн хүүгээ эмнэлэгт үзүүлтэл цусны цочмог хорт хавдар гэх онош тогтоогджээ. 50 хоног тасралтгүй эмчилгээ хийлгэж, химийн эмчилгээнд орсон боловч Б.Дүүрэнбаяр хүүгийн биеийн байдал сайжраагүй улам хүндэрч, маш хурдан турж эцэн, 10кг хасаж, царай нь цонхийж, хүнд өвчиндөө шаналах болжээ. Гэр бүл нь хүүгийнхээ амь насыг аврахын тулд бүх л чадлаараа хичээж байгаа ч аюулт өвчний өмнө нь хүчин мөхөстөж эхэлжээ. .

Хүүгийн өвчин гадаад улсад эмчлэгдэх боломжтой бөгөөд хамгийн боломжийн хямд зардалтай нь Турк улс эмчлэх боломжтой гэх хариуг хэлжээ. Хорт хавдрыг жил гаруй хугацаанд эмчлэх бөгөөд нийт төлбөр нь 500 сая орчим төгрөг болно гэдгийг Туркийн Memorial эмнэлгийн эмч нар ар гэрийнхэнд хэлсэн байна.

Саяхан хорт хавдар тусаад эдгэсэн аав нь байр, машинаа тавиад чадан ядан эмчилгээнийхээ зардлын 20-30 хувийг бүрдүүлсэн хэдий ч хаанаа ч хүрэхгүй байдалтай байгаа юм. Хүүгийнхээ эмчилгээний зардалд зориулж, 1000 төгрөгийн бал зарж байгаа тул албан байгууллагууд хандивын аянд оролцон бөөнөөр нь худалдаж, авах хүсэлт гаргавал үнэгүй хүргээд өгнө гэлээ.

Хорт хавдартайгаа тэмцэж буй 10 настай Б.Дүүрэнбаяр хүү 12 дугаар сарын 20-нд Турк улсыг зорихоор болсон бөгөөд хүүгийн амь насыг аврах хандивын аянд нэгдэхийг халуун сэтгэлт та бүхнээс чин сэтгэлээсээ хүсэж байна.

Хандивын данс: Хаанбанк 5075213018 Б.Оюун-Эрдэнэ /ээж/  Утас: 96661863

1 Сэтгэгдэл

  1. Анар

    Зүгээр

Сэтгэгдэл үлдээх