БИЧЛЭГ: Ниагара хүрхрээнд унасан автомашины жолооч нас баржээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Дэлхий дахинд 2872

БИЧЛЭГ: Ниагара хүрхрээнд унасан автомашины жолооч нас баржээ

Өнгөрөгч лхагва гарагт Ниагара хүрхрээний ирмэгт нэгэн автомашин унаж, живсэн талаар АНУ-ын эргийн хамгаалалтын албанаас мэдээлсэн байна. Аврагчид тус автомашин дотор байсан жолоочийг уснаас гаргаж авсан хэдий ч тэрээр аль хэдийн нас барсан байжээ.

Энэхүү машин Ниагара гол руу хэрхэн орсон нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Гэрчүүдийн мэдээлснээр, машин явган хүний гүүрний ойролцоо хөвж байсан бөгөөд үүнийг харсан иргэд цагдаад дуудлага өгсөн байна.

Нью Йорк мужийн Цэцэрлэгт хүрээлэнгийн шуурхай аврах багийнхан тус тээврийн хэрэгслийн байршлын улмаас жолоочийг аврах боломжгүй байсан гэнэ. Ингээд Эргийн хамгаалалтын албаныхан нисдэг тэргээр аврах ажиллагааг зохион байгуулсан хэдий ч хэтэрхий оройтсон байжээ.

Энэхүү хэрэг гарсан өдөр бага зэргийн цас орсны улмаас ойр орчмын зам халтиргаа гулгаатай байсан аж. Мөрдөн байцаагчид одоо уг явдлыг шалгаж байгаа юм.

Эх сурвалж: The Guardian

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх