🔴 LIVE: ЭМЯ: Вакцины үр нөлөө 72 хувьтай байгаа бөгөөд нас баралтаас 90 хувь хамгаалж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Ковид-19 1411

🔴 LIVE: ЭМЯ: Вакцины үр нөлөө 72 хувьтай байгаа бөгөөд нас баралтаас 90 хувь хамгаалж байна

Эрүүл мэндийн яамнаас долоо хоног бүрийн Баасан гаригт Covid-19-тэй холбоотой ээлжит мэдээллийг хүргэж байгаа билээ. Өнөөдрийн мэдээллийг ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ-аас өгч байна. 

ХӨСҮТ-ийн албаны дарга Б.Бумдэлгэр: Дэлхийн бүс нутагт дельта хувилбар давамгайлж байна. Халдварын тархалт, нас баралтаар Европын бүс нутгуудад их байна. Франц, Испани улсууд хүн амынхаа 60 гаруй хувийг хоёр тун вакцинд хамруулсан учраас нас баралт бага байна. . Монгол Улсад хийж буй вакцины үр нөлөө өндөр, эсрэг бие үүсгэж байгааг эрдэмтэн судлаачдын судалгаа харуулж байна.. Өвчлөл, нас баралтын харьцаа 0.5 хувьтай байгаа нь маш бага үзүүлэлт. Цар тахлын гурав дахь давалгаанд нас баралт нэг түвшинд байна.

Монгол Улс нийт хүн амын 67.7 хувийг вакцинжуулалтад хамруулсанаар халдварын тархалт харьцангуй хумигдаж байгаа. ХӨСҮТ, АШУҮИС болон улсын томоохон эмнэлгүүд дээр судалгаанууд хийж байна. . Хэрэв нэмэлт тунд хамрагдвал эрсдэлээс хамгаалах хувь илүү нэмэгдэнэ гэсэн үг. Олон улстай харьцуулбал Монгол Улсын хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ илүү үр дүнтэй байна. Дархлааны хувьд Covid-19-ийн үед яагаад богино хугацаанд тогтож байгааг эрдэмтэд судадж байгаа.
"Файзер" компанийн судалгаанд үндэслэн FDA байгууллагын зөвлөл 5-11 насны хүүхдэд том хүний тунгийн 3/1 тунгаар тарьж болох зөвлөмж гаргав. Гэхдээ одоогоор тус тунг хийж эхлэх шийдвэр гараагүй байна. Нэмэлт тунд хамрагдах иргэд дөрвөн төрлийн вакцинаас сонгох боломжтой. Дэлхий нийтэд хүүхдийг нэмэлт тунд хамруулах талаар судалж байгаа бөгөөд Монгол Улс хариуг нь хүлээж байна. . Чанар, аюулгүй байдлын тогтвортой байдлыг хангах тал дээр анхаарч байгаа.

Эрүүл мэндийн яамнаас томуугийн дэгдэлтийг хянаж, хүүхдүүдийг эрт илрүүлэгт хамруулж эхэлсэн. Томуугийн эрсдэл өндөр байгаа энэ үед Covid–19-тэй хосолбол нөхцөл байдал бүр хүндэрнэ.

Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд: Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 69 хувь нь  I тунд, 65 хувь нь II тунд хамрагдсан байна. .

Хоёрдугаар тунд хамрагдсаны дараа коронавирусийн халдвараар өвчилсөн бол хэзээ вакцин хийлгэж болох вэ гэсэн асуултууд ирдэг байсан. Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Олон улсын судлагаа, шинжилгээнд үндэслэн шийдвэр гаргасан. ДЭМБ,  АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс  гуравдугаар тунгийн вакцинжуулалт хийх нь зүйтэй гэсэн зөвлөмж гарсан. Үүнтэй уялдуулан хоёрдугаар тунд хамрагдаад.  Хоёр болон гуравдугаар  тунгийн хоорондох зай гурван сарын хугацаатай гэдгийг анхаараарай. 

1 Сэтгэгдэл

  1. Irgen

    Odoo ene eruul mendiin yam bolio mongoliin ard tumneer togloj duuslaa ta nar uilee idleh udur irnee uok eruul mendiin yam hurelsuh ta nar haraal ideesee

Сэтгэгдэл үлдээх