Шууд дамжуулж байсан сэтгүүлчийн утсыг булаасан хулгайч үзэгчдэд царайгаа харуулжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Дэлхий дахинд 2110

Шууд дамжуулж байсан сэтгүүлчийн утсыг булаасан хулгайч үзэгчдэд царайгаа харуулжээ

Египет улсад сэтгүүлчийг гар утсаараа шууд дамжуулж байхад нь хулгайч утсыг нь шүүрэн зугтжээ. Шууд дамжуулалтыг үзэж байсан мянган мянган үзэгч уг үйл явдал төдийгүй хулгайчийн царайг нэлээд хугацаанд харсан байна. Цагдаа нар хулгайчийг хэдхэн цагийн дараа гэрээс нь баривчлан саатуулжээ.

Тус улсын Youm7 мэдээллийн сайтын сурвалжлагч Махмуд Рагеб газар хөдлөлт мэдрэгдсэний дараах гудамжны дүр төрхийг шууд дамжуулан харуулж байжээ. Энэ үед мотоциклтой эрэгтэй хажуугаар нь хурдтай өнгөрөхдөө утсыг нь булаасан байна. Хулгайч сурвалжлагчийг шууд дамжуулж байсан ба өөрийнх нь царай мянга мянган хүмүүст харагдаж байгааг мэдэлгүй хэргийн газраас зугтаажээ.

. Камерт царайгаа харуулсан хулгайчийг баривчлахад олон хүн тусалжээ. Сэжигтний нэрийг олж тодруулахад орчин үеийн технологи тусалсан гэж Египетийн Дотоод хэргийн яамны ажилтнууд мэдээлжээ.

Уг бичлэгийг 24 цагийн дотор 6,2 сая хүн үзсэн ба 45,000 хүн сэтгэгдэл үлдээсэн байна. .

АНУ-ын Газарзүйн судалгааны газрын мэдээллээр Грекийн Карпатос аралд 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь Египет зэрэг ойролцоох улс орнуудад хүчтэй мэдрэгджээ.

Эх сурвалж: The Guardian

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх