​III тунгийн дараа "Эрдэнэт үйлдвэр"-т халдварын тохиолдол эрс бууржээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Ковид-19 1004

​III тунгийн дараа "Эрдэнэт үйлдвэр"-т халдварын тохиолдол эрс бууржээ

Коронавирусийн халдвараас хамгаалах, тархалтыг бууруулах зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, дархлаажуулалтын ажлын хэсэг байгуулан, нийт ажилтнуудаа гурван удаагийн вакцинжуулалтад хамруулжээ.
Хятад улсад үйлдвэрлэгдсэн Синофарм вакцины эхний тунд нийт ажилтны 100 хувь, хоёр дахь  тунд 98 хувь нь хамрагдсан бол .

Ингэснээр дархлаа сэргээх нэмэлт тунгийн дараа 14 хоногоос хойшхи өдөр бүрийн тохиолдлын тоо эрс буурчээ. Тухайлбал, дунджаар өдөрт 27 халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ тоо өнөөдрийн байдлаар 1-4 болжээ.

.

Тасралтгүй найдвартай үйл ажиллагаатай, улс орны нийгэм эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж буй үйлдвэрийн хувьд ажилтнуудынхаа аюулгүй байдал, халдвараас хамгаалах зэрэгт онцгой анхаарал хандуулж, цар тахлын эсрэг авах арга хэмжээний цогц хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд ажилтан бүр халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж цар тахлыг хамтын хүчээр даван туулахаар хичээж буйг Шуурхай штаб онцоллоо. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх