Осолдож шатсан онгоцны зорчигчид эсэн мэнд зугтан гарчээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

03 05сар 2024
Дэлхий дахинд 2343

Осолдож шатсан онгоцны зорчигчид эсэн мэнд зугтан гарчээ

АНУ-ын Массачусетс мужийн нийслэл Бостон хотыг чиглэсэн 20 гаруй зорчигчтой онгоц хөөрөөд удалгүй төмөр хашаа мөргөн осолджээ. Онгоц бүхэлдээ шатсан бөгөөд азаар онгоцон дотор байсан бүх зорчигч, нислэгийн багийнхан эсэн мэнд зугтаж чадсан байна.

Уг онгоц мягмар гарагт Хьюстон нисэх буудлаас хөөрчээ. Осолдсон онгоцноос эсэн мэнд гарсан 22 хүний хоёр нь хөнгөн бэртэл авсан байна. .

Онгоц осолдсон боловч азаар бүх зорчигчип эсэн мэнд байгаад эрх баригчид баяртай байгаагаа илэрхийлжээ. Ослын шалтгааныг онгоц хөөрөхдөө нислэгийн зурвасын төгсгөлд хангалттай өндрөө авч чадаагүйн улмаас ийнхүү нисэх буудлын гадна талбайн төмөр хашлагыг мөргөж унасан хэмээн тайлбарласан байна.

Онгоцонд 18 зорчигч, хоёр нисгэгч, нэг үйлчлэгч байсан. Хамгийн бага зорчигч нь 10 настай байжээ.

Эх сурвалж: CNN

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх