🔴 LIVE: Б.Буянтогтох: Улсын хэмжээнд ковид-19-өөр өвдсөн 20-иод мянган хүн хэвтэн эмчлүүлж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Ковид-19 1360

🔴 LIVE: Б.Буянтогтох: Улсын хэмжээнд ковид-19-өөр өвдсөн 20-иод мянган хүн хэвтэн эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эмнэлгийн ор зохицуулалтын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө. Тэрбээр, "ЭМЯ-нд ор зохицуулах баг ажиллаж байна. Өмнө энэ ажлыг УОК хариуцаж байсан. . Сүүлийн өдрүүдэд эмнэлэгт хэвтэх шаардлагатэй иргэдийг бүрэн хэвтүүлсэн.

Эхний ээлжинд эмнэлэгт хэвтэх шаардлагатай иргэдийн 30-аас дээш хувийг нь эмнэлэгт хэвтүүлсэн байна. Дэлхийн жишиг бол хүнд хүмүүсээ л эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ковид-19-өөр өвдсөн 20-иод мянган хүн хэвтэн эмчлүүлж байна.

 Хэвтсэн хүмүүсийн 1.8 хувь нь нэн хүнд, 11 хувь нь хүнд хүмүүс байна. Халдвар авсан иргэд өөрийгөө хэвтэх шаардлагатай гэж үздэг.

Дэлхий дахинд эрчимт эмчилгээнд хэвтэх шаардлагатай биеийн байдал нь хүнд байгаа хүмүүсээ эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа. Харин манай улсад хүнд, хөнгөн, хүндэвтэр гэсэн ангиллын хүмүүсийг бүгдийг нь хэвтүүлэн эмчилж байгаа учир ачаалалтай байна. Нийслэлийн өнөөдрийн тохиолдлын тоог өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал тогтворжиж, буурах хандлага ажиглагдаж байна. Тиймээс та бүхнийг вакцины гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэж мэдээллээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх