🔴 LIVE: Санал хураалт дуусахад нэг цаг үлдсэн ч сонгогчдын ирц хангалтгүй байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Улс төр 1344

🔴 LIVE: Санал хураалт дуусахад нэг цаг үлдсэн ч сонгогчдын ирц хангалтгүй байна

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.

Өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны 07:00 цагт эхэлсэн санал хураалт 22:00 цагт дуусгавар болно. 

Гэвч санал хураалт дуусахад нэг цаг үлдээд байгаа энэ үед сонгогчдын ирц хангалтгүй байгааг СЕХ-ны санал хураалтын явцыг харуулсан цахим хуудсаас харж болохоор байна. 

Тодруулбал, 20:00 цагийн байдлаар  Хэнтий аймгийн сонгогчдын ирц 31.26 хувьтай байгаа бол Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын ирц 33.76 хувьтай байна. 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй тохиолдолд нэмэлт санал хураалт явуулдаг. Ингэхдээ 50 хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэл санал хураалт явуулж, эхний санал хураалтад оролцоогүй сонгогчдоор санал өгүүлэх юм байна. 
Ийнхүү нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц болон саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцох ажээ. 

Мөн нэмэлт санал хураалтын хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглохоор хуульд заажээ. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх