TREND LIVE: А.Отгонбаатар: Миний машин хаачив?

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

15 05сар 2024
TREND LIVE 3863

TREND LIVE: А.Отгонбаатар: Миний машин хаачив?

“Үнэн ба зөв” намын дарга бөгөөд УИХ-ын 28-р тойрогт нэр дэвшигч А.Отгонбаатарын НЗДТГ-ын байр руу дайрч орсон лайв бичлэгийг TREND LIVE онцолж байна. Монгол Улсын бараг бүх хүн өчигдөр үзэж, үзсэн хүн бүр нус нулимсаа гартал инээсэн энэхүү бичлэг нь дараах учир шалтгаантай байж.

Сайжруулсан шахмал түлшний хомстол Улаанбаатар хотод нүүрлэж, хүйтэн сэрүүн эхэлсэн энэ үед иргэд түлэх түлээгүй болж зутарч байгаа. УИХ-ын сонгуулийн компанит ажлаа хийж байх үедээ сонсгогчдынхоо санал гомдлыг газар дээрээс авсан “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар машид бухимдаж, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт хандаж хатуу хөтүү үгийг хэлж байснаа түүнтэй уулзахаар очдог.

Гэвч уг уулзалт нь эхнээсээ л бүтэлгүйтэж эхэлсэн бөгөөд сүүлдээ А.Отгонбаатар НЗДТГ-ын ажилтны биед халдаж зодсон гэх хэрэгт холбогдож өрнөжээ. Ингээд цагдаагийн алба хаагчдын шаардлагаар НЗДТГ-ын байрнаас гараад иртэл машин нь бүр цаашлаад гар утас нь байхгүй болсон байсан нь иргэдийг нэлээн хөгжөөгөөд авав.

Тэрбээр жолоочтойгоо холбоо барих боломж нэгэнт байхгүй болсон тул аргаа барахдаа “Алив миний лайвыг үзэж байна уу, манайхаан. Одоо Сонгинохайрхан /тэнд сонгуулийн штаб нь байгаа/ руу явах ёстой” хэмээн хэлсэн нь бүр их хөгжөөн дагуулсан үйлдэл болсон юм.

2 Сэтгэгдэл

  1. DR. UROLOGIST

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

  2. Өлзий

    Боёо Аглуу Онон Дооёо ажилгүй болох нь бна шү ёстой хөархөн гар бна шү дэ

Сэтгэгдэл үлдээх