🔴 LIVE: ГЕГ: "Эхлэл брэнд" 175.9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

15 05сар 2024
Хэрэг зөрчил 1372

🔴 LIVE: ГЕГ: "Эхлэл брэнд" 175.9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн

Гаалийн ерөнхий газар /ГЕГ/-аас гаалийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Монгол улсын иргэн Х улсын хилээр гарах чиглэлд 133,700 юань (58,9 сая төгрөг)-ийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, зөрчилд холбогдсон валютыг улсын орлого болгон хураан авч, 8,8 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Мөн БНСУ-аас 5,9 кг алт оруулж ирэх гэж байсан зөрчлийг ГЕГ-аас илрүүлсэн байна. Үүнд холбогдох 18 этгээдийг шалгаж байна. Алт мөнгөн эдлэлийг бараа гэж үзнэ. Гэхдээ боловсруулаагүй түүхий эдийг заавал гаалийн хяналтын дагуу мэдүүлэгт бүртгүүлж байж нэвтрүүлдэг гэлээ.

Монгол улсын нэр бүхий хуулийн этгээд /"Эхлэл брэнд", "Хулан21" утсанд холбогдох/ БНХАУ-аас импортоор оруулж буй гар утсаа гаальд мэдүүлэхдээ гар утасны сэлбэг, дагалдах хэрэгсэл гэж тус тусдан салган мэдүүлж нийт 175,9 сая төгрөгийн татвараас зайлсхийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон тул шалгаж байна

Хилийн хоригийг нээснээр иргэдийн гадагшаа гарах хөдөлгөөн нэмэгдсэн. Гэвч тухайн улсын гаалийн хууль дүрмийг зөрчих хандлага их байна. Тиймээс тухайн улсад нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлсийг судалж мэдэж байж авч явах хэрэгтэй байна гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх