🔴 LIVE: ХӨСҮТ дээр 07.00 цагт ирсэн иргэд шинжилгээ өгч чадалгүй буцаж байна

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Ковид-19 1418

🔴 LIVE: ХӨСҮТ дээр 07.00 цагт ирсэн иргэд шинжилгээ өгч чадалгүй буцаж байна

Нийслэлийн зургаан цэгт иргэдээс түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй авч байгаа ч нэг цэгт зөвхөн 100-150 иргэнээс авч байгаа юм. Тэгвэл. Өнгөрсөн сарын сүүлээр ХӨСҮТ шинжилгээний сорьц дууссан тул иргэдээс шинжилгээ авахгүй байсан бол энэ сарын эхээр шинжилгээ сорьц ирж, иргэдээс шинжилгээ авч эхэлсэн.

Гэвч сүүлийн хэд хоногоос өдөрт илрэх халдварын тоо нэмэгдэж, Улаанбаатарт өдөрт дунджаар 1300-1400 хүн халдвартай гэж батлагдаж байгаа билээ. Иймд ойрын хавьтал болсон иргэдийн хувьд түргэвчилсэн шинжилгээнээс илүү PCR шинжилгээ өгөхөөр ХӨСҮТ-ийг зорих болжээ.

Манай сурвалжлах багийг 11 цагийн үед ХӨСҮТ дээр очиход тест дууссан гэх шалтгаанаар олон иргэдийг буцааж байлаа.

.

Гадаа хүйтэнд 4-5 цаг зогссон иргэдийн хувьд ямар ч зохион байгуулалт байхгүй байгаад шүүмжлэлтэй хандсан юм. .

ХӨСҮТ-ийн албаны хүний өгсөн тайлбараар бол 07.30 цагт ирсэн цаанаасаа 700 сорьц өгсөн ингээд 700 хүнээс шинжилгээ авсан. Дахиж сорьц өгөхгүй тул үлдсэн хүмүүсээс шинжилгээ авах боломжгүй гэсэн юм.

Тун удахгүй ХӨСҮТ-ийн удирдах албаны хүмүүсээс LIVETV тайлбар мэдээллийг хүргэх болно.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх