Тайвань шүүгчид маш бүдүүлэг алдаа гаргалаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Сагс 8153

Тайвань шүүгчид маш бүдүүлэг алдаа гаргалаа

Тайванийн мэргэжлийн 3х3 сагсанбөмбөгийн Т3ВА лигийн тэмцээн дуулиан шуугиантай эхэллээ. 

Өчигдөр буюу есдүгээр сарын 4-ний өдөр эхэлсэн тус лигийн тэмцээнд 12 баг өрсөлдөж байгаагаас монгол тамирчдаас багаа бүрдүүлсэн "Тай-нинг Скайволкер" баг монголчуудын анхаарлын төвд байгаа нь дамжиггүй. Тай-нинг Скайволкер багт Э.Саруул-Эрдэнэ, Д.Баясгалан, Э.Сугар-Очир нарын монгол сагсчид хүч үздэг бөгөөд тус багийг дэлхийн спортын том бренд болох Лининг ивээн тэтгэдэг байна. 

Манай залуус урамтай сайхан тоглолтуудыг үзүүлж хэсгээсээ 1-ээр гарч, улмаар өнөөдөр шигшээ тоглолтод тунан үлдсэн юм. Гэвч шигшээ тоглолтод тоглолтын цаг дууссан хойно өрсөлдөгч багийн оруулсан бөмбөгийг шүүгч тооцсоноор харамсалтайгаар хожигдлоо.

Энэхүү тоглолтын дараа Тайванийн нийгмийн сүлжээгээр лигийн тэмцээнийг шүүж буй шүүгчдийн чадваргүй, булхиатай шийдвэрийг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж байна.

Т3ВА лигийн тэмцээн ирэх сарын 30-ныг хүртэл амралтын өдөр бүр явагдах ба манай сайт тус лигийн тэмцээнийг шууд дамжуулан үзүүлэх болно. Тайванд сагсанбөмбөгөөр эх орныхоо нэрийг тамгалж буй монгол залуустаа амжилтын дээдийг хүсэн ерөөе. 

Э.Саруул-Эрдэнэ, Д.Баясгалан, Э.Сугар-Очир

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх