Аки башё монгол хүчтэнүүдийн ноёрхол дор өрнөнө

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Сумо 8348

Аки башё монгол хүчтэнүүдийн ноёрхол дор өрнөнө

Японы мэргэжлийн сумо бөхийн намрын ээлжит Аки башё энэ сарын 12-ноос 26-ны өдрүүдэд Рёогоку Кокугикан ордноо явагдана. 

Өнгөрөгч Нагоя башё үндсэндээ Монгол бөхчүүдийн "наадам" болсныг дараах үзүүлэлтүүдээс харж болно. 

  • Их аварга Хакухо М.Даваажаргал нэг ч уналгүйгээр 45 дахь түүхэн түрүүгээ хүртсэн. 
  • Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ урамтай сайхан барилдаж Японы мэргэжлийн сумо бөхийн 73 дахь, монгол хүчтэнүүдээс төрөн гарч буй тав дахь, Рейва тооллын анхны аварга болсон. 
  • Дээд гурван зиндаанд монгол бөхчүүд түрүү магнай хүртсэн. /Дээд зиндаанд Их аварга Хакухо М.Даваажаргал, Жүрёо зиндаанд Миторюү Б.Төрболд, Макүшита зиндаанд Хокүсейхо Э.Даваанинж/
  • Дээд зиндаанд барилдсан долоон монгол бөх маань бүгд 50 хувиас дээш хувийн амжилт үзүүлж эрэмбээ ахиулсан. 

Тэгвэл хэдхэн хоногийн дараа эхлэх Аки башёгийн дөрвөн зиндаанд хоёр аваргаараа манлайлуулсан 19 монгол бөх зодоглохоор байна. Аки башёд Монгол хүчтэнүүд:

  • Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ мэргэжлийн сумод орсноосоо хойш 10 жилийн дараа Ёкозүна цолтойгоор барилдана. 
  • Ичиножо А.Ичинноров гурван жилийн дараа Комүсүби цолондоо эргэн ирлээ. 
  • Хошорюү С.Бямбасүрэн дээд зиндаанд барилдаж эхэлснээс хойш яг нэг жилийн дараа маэгашира цолтнуудыг тэргүүлэн барилдахаар болж байна. 
  • Жүрёо зиндааг Миторюү Б.Төрболд маань тэргүүлэн барилдана. 

4 Сэтгэгдэл

  1. Д мөнхтуяа

    Маш их хангалуун байна

  2. Баттүшиг

    Даваажаргал барилдах болов уу

  3. Зочин

    Тэр аваргууд чинь япон иргэншилтэй биз дээ, албан есны статистикаар бол япон бех туруулсэн л гэж явна шуу дээ

  4. Оюуттөр

    Сайхаан сайхан

Сэтгэгдэл үлдээх