🔴 LIVE: Л.Анхбаяр: Хортой могойнууд үерийн усанд урсан нийслэлд орж ирсэн байх магадлалтай

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

09 05сар 2024
Нийгэм, Байгаль экологи 3221

🔴 LIVE: Л.Анхбаяр: Хортой могойнууд үерийн усанд урсан нийслэлд орж ирсэн байх магадлалтай

Улаанбаатар хотын төвд хорт могой олноор ирж байна гэдэг мэдээлэл сүүлийн үед их гарах болсон. Хорт могой хотод олноор үзэгдэх болсрн шалтгаан нөхцөлийг ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн биологич Л.Анхбаяраас тодрууллаа.

Л.Анхбаяр, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн биологич:

Могой хүйтэн цустай амьтан. Тиймээс орчны температур таатай байвал идэвхжил нь ихэсдэг. Энэ жил хур бороо ихтэй байгаа учраас могой үерийн усаар дамжиж нийслэл рүү орж ирсэн байх магадлалтай. Монгол Улсад есөн зүйлийн могой байдаг. Үүний гурван зүйл нь хортой. Бамбай хоншоорт, эгэл загалмайт, хээрийн загалмайт могой хортой.

Монголд хамгийн түгээмэл тархсан нь бамбай хоншоорт могой л доо. Эгэл загалмайт могой Монгол Улсын хойд хилийн дагуу Сэлэнгийн бүс нутгаар тааралддаг бол хээрийн загалмайт могой 1900-аад оны үед Алтайн улсын бүсэд байдгийг Оросын эрдэмтэд тогтоосон байдаг.

Бамбай хоншоорт могойд хазуулсан тохиолдолд уг хэсгийн газарт бага зэргийн зүсэлт хийж, амны хөндий цэвэр тохиолдол хорыг сорж гадагшлуулах хэрэгтэй. Мөн хорыг дээш тархаахгүйн тулд хазуулсан хэсгийн дээд талд чиг дарж боох арга хэмжээ авах ёстой.

Энэ аргыг гэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжгүй орчинд л хэрэглэнэ. Аль болох л хурдан эмнэлэгт үзүүлж, тусламж үйлчилгээ авах ёстой.

. Ердөө 2-3 минутын дотор л хазуулсан хэсэг хавдаж тархдаг тул аль болох хорыг гадагшлуулахыг зөвлөж байна.

Бамбай хоншоорт могой нийслэл хот орчимд орж ирээд байгаа нь тухайлсан шалтгаан байхгүй. Хэрвээ могойтой таарсан тохиолдолд могойг оролдох шаардлага огт байхгүй гэдгийг хэлье. Аль болох мэргэжлийн байгууллагад нь хандаж мэдээлэх хэрэгтэй. Өөрсдөө дур мэдэн оролдох эрсдэл ихтэй.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх