🔴 LIVE: Хоногт 1510 хүнээс коронавирусийн халдвар илэрч, есөн хүн нас баржээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Ковид-19 870

🔴 LIVE: Хоногт 1510 хүнээс коронавирусийн халдвар илэрч, есөн хүн нас баржээ

Сүүлийн 24 цагт 9,000  хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн 1510 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан иргэдийн тоо 131,962 болж өслөө. Өнгөрсөн хоногт илэрсэн халдварын 752 нь Улаанбаатар хотод, үлдсэн нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.

Харамсалтай нь есөн хүн нэмж нас барсан байна. Үүнд 60-69 насны дөрөв, 93 настай нэг, 18 настай нэг хүн нас баржээ. Уг иргэн цусны хорт хавдартай байсан бөгөөд коронавирусийн халдвар хавсарсан байна.

Мөн сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 10,888 хүнд коронавирусийн эсрэг вакцин хийжээ.

Пфайзер вакцины нэгдүгээр тунг 12-17 насны 150,000 хүүхэд хийлгэсэн бөгөөд үлдсэн хүүхдүүдийг нэгдүгээр тунд хамруулах ажлыг вакцины татан авалттай холбоотойгоор түр хойшлууллаа. Тус вакцины хоёрдугаар тунг 21 хоног болон түүнээс дээш хоногийн дараа хийх боломжтой тул хөдөө орон нутагт амарч зугаалах гэж байгаа иргэд хугацаанаас нь өмнө Пфайзер вакцины хоёрдугаар тунг хийлгэх боломжгүй гэдгийг ЭМЯ анхаарууллаа. Мөн .

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх