🔴 LIVE: Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардан жагсаж эхэллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Нийгэм 1539

🔴 LIVE: Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардан жагсаж эхэллээ

Чингисийн талбайд өглөөнөөс хойш жагсаал цуглаан тасарсангүй. ММСУХ-оос төр засаг тодорхой шийдвэр гаргахгүй байсны улмаас олон зуун уяач хөлс хөдөлмөрөө зарцуулж сар гаруй морьдоо сойж, баяр наадамд бэлдсэн. Иймд наадмыг хойшлуулахыг эсэргүүцэж байна гэсэн бол NONAADAM, ТЭВЧЭЭР ТАСАРЛАА гэх уриан дор залуучууд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн жагсаж, баяр наадам тэмдэглэхийг эсэргүүцэж байгаа.

Тэгвэл Сүхбаатарын талбайд эмч, эмнэлгийн ажилтнууд цалингаа хоёр дахин нэмэхийг шаардан, жагсаал зохион байгуулж эхэллээ.

Тэд Засгийн газарт хандан “Өнөөдрийн хуралдаанаар бидний асуудлыг шийдэж өг. .

Эмч, ажилтнуудын 90 гаруй хувь нь зээлтэй. Тэд халдвар авч өвдсөн ч эмээ авах мөнгөгүй, байдал хүнд байна. Хамгийн хүнд ачааг үүрч буй салбарынхны цалинг ялгаварлалгүйгээр нэмэгдүүлж, төсөвт тусгаж өгөхийг шаардаж байна” гэлээ.

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд цар тахалтай тэмцэж, ажлын байран дээрээ өвчтэй хүмүүсээ эмчилж байгаа ч гэсэн цалингаа нэмүүлэх хүсэлтээ ажлын байрандаа дээрээ суулт зарлан хийж нэгдэж байгааг мөн илэрхийллээ. 

1 Сэтгэгдэл

  1. Манай эмч нар

    Энэтхэгийн хар. Эмч нар чадалтай. Харин манайх бүтээмж багатай. Ямар ч чадалгүй юмнууд, ёсзүйгүй.

Сэтгэгдэл үлдээх