🔴 LIVE: Коронавируст халдварын 2376 тохиолдол илэрч, 14 хүн энджээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Ковид-19 1355

🔴 LIVE: Коронавируст халдварын 2376 тохиолдол илэрч, 14 хүн энджээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2376 тохиолдол шинээр бүртгэгдлээ. . Ингэснээр дотоодын халдварын нийт тохиолдол 119512, эмнэлгээс шалтгаалсан 224, зөөвөрлөгдсөн 555, Улаанбаатарынх 92802, орон нутгийнх 26710 болж байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр 56-83 насны14 хүн нас баржээ. Коронавируст халдварын улмаас нийт 592 хүн эндээд байна.  Харин сүүлийн 24 цагт 2170 хүн эдгэрчээ.

Нас барсан иргэдийн тухайд:

  • 51-59 настай 1 хүн, 23 хоног эмчлэгдсэн
  • 60-70 настай 4 хүн, 7-13 хоног эмчлэгдсэн
  • 71-79 настай 4 хүн, 4-18 хоног эмчлэгдсэн
  • 80-аас дээш настай 5 хүн,  4-10 хоног эмчлэгдсэн.

Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:

  • Архангай аймагт +52
  • Сэлэнгэ аймагт +71
  • Хэнтий аймагт +35
  • Дорнод аймагт +30
  • Сүхбаатар аймагт +41
  • Говьсүмбэр аймагт +14
  • Дундговь аймагт +18
  • Булган аймагт +41
  • Хөвсгөл аймагт +30
  • Баянхонгор аймагт +92
  • Өвөрхангай аймагт +40
  • Говь-Алтай аймагт +68
  • Увс аймагт +44
  • Ховд аймагт +61
  • Баян-Өлгий аймагт +19
  • Дархан-Уул аймагт +125
  • Орхон аймагт +86  тохиолдол тус тус бүртгэгджээ.

Сүүлийн нэг хоногт 16441 хүн вакциндаа хамрагджээ. Улсын хэмжээнд вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан иргэдийн тоо 1,7 сая, нэгдүгээр тундаа хамрагдсан иргэд 2 сая болсон байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх