БИЧЛЭГ: 20 см урт сормуустай эмэгтэй дэлхийн дээд амжилт тогтоожээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

02 05сар 2024
Дэлхий дахинд, Сонирхолтой 1971

БИЧЛЭГ: 20 см урт сормуустай эмэгтэй дэлхийн дээд амжилт тогтоожээ

БНХАУ-ын Ю Жиэнша гэх нэртэй нэгэн эмэгтэйн сормуус нь 20 см гаруй урт ургаж, тэрээр өөрийн Гиннесийн дээд амжилтыг эвджээ. Түүний хамгийн урт сормуус нь 20.32 см гэж хэмжигдэн, дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоосон байна.

Түүний сормуус яагаад ийм урт ургаж байгааг эмч нар одоог хүртэл олж тогтоогоогүй гэж Ю хэлсэн байна.

Тэрээр энэ талаар "Миний сормуус 2015 онд гэнэт урт ургаж эхэлсэн. Сормуус маань аажим аажмаар ургаж, улам урт болсоор байгаа.

Ю үргэлжлүүлэн "Би мөн шинжлэх ухааны аливаа шалтгааныг олох гэж оролдон, өөрийн гений талаар ч судалж үзсэн. Гэхдээ манай гэр бүлийн хэн нь ч над шиг урт сормуусгүй учир би өөрөө ч үүнийг тайлбарлаж чадахгүй" гэж Гиннесийн номын төлөөлөгч нарт хэлжээ.

Эх сурвалж: UPI

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх