🔴 LIVE: Б.Бат-Эрдэнэ: "АПУ" ХК 2006 оноос архи, согтууруулах ундаа, спиртийн зах зээлд давамгай байгаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Нийгэм 1760

🔴 LIVE: Б.Бат-Эрдэнэ: "АПУ" ХК 2006 оноос архи, согтууруулах ундаа, спиртийн зах зээлд давамгай байгаа

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар /ШӨХТГ/-аас архи, согтууруулах ундаан, спирт, дарсны зах зээлийн давамгай /монопол/ байдлын судалгааг саяхан явуулжээ. Энэ талаар тус газрын дарга Б.Бат-Эрдэнээс тодрууллаа. 

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: 

-Өрсөлдөөний тухай хуульд давамгай байдлаа ашиглахыг хориглодог. Саяхан явуулсан судалгаагаар спиртийн зах зээлийн 45.89 хувийг АПУ ХК, 40.18 хувийг СББ ХК, архины зах зээлийн 44.1 хувийг АПУ ХК, 37 хувийг СББ ХК эзэлдэг нь тогтоогдсон. Дарсны зах зээлийн 34.84 хувийг "Ноён уул Эрдэнэ" ХХК, шар айрагны зах зээлийн 37.37 хувийг MBC asia pacific ХХК, 60 хувийг АПУ ХК эзэлж байна.

Давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд үүнийг хууль бусаар ашиглах, зохиомол хомсдол бий болгох, хэмжээг нь хязгаарлах, үндэслэлгүйгээр хэт үнэ тогтоохыг хориглоно. Хэрэв үүнийгээ зөрчвөл хуулиар задлах процесс хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, давамгай байдлыг Өрсөлдөөний тухай хуулиар хязгаарладаг гэсэн үг. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх