🔴 LIVE: "Ойм ногоон урлан" нь ургамал, цэцгээр төрөл бүрийн зохиомж хийж, бусдад ногоон боловсролыг түгээдэг

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

09 05сар 2024
Байгаль экологи 2192

🔴 LIVE: "Ойм ногоон урлан" нь ургамал, цэцгээр төрөл бүрийн зохиомж хийж, бусдад ногоон боловсролыг түгээдэг

2008 оноос хойш цэцэгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Ойм ногоон урланг” танилцуулж байна. Тэд зөвхөн ургамал зарахаас гадна хүмүүст ургамлыг арчлах зөв арга техник, ургамлын бидэнд өгөх ач тус, байгалийн эко системийн талаар мэдлэг олгодог ажээ. Тус урлангийн тарьдаг цэцэг, ургамал нь Монгол хөрс, цаг агаарт дасан зохицсон, нутагшсан байдгаараа илүү онцлогтой.

"Ойм ногоон урлан" цэцгийн дэлгүүрийн дизайнер М.Хулан: . Орчин үед оффисууд амьд ургамлан хананы чимэглэлийг сонирхож эхэлсэн. Амьд ургамлан хана нь усалгааны системтэй тул арчлахад амархан.

Оффисууд эхлээд ногоон болж чадвал цаашлаад ногоон байгууламж, ногоон хот, ногоон улс орныг бий болгож чадна.

Хүн амьдралынхаа 70-80 хувийг дотоод орчинд өнгөрөөдөг учраас бухимдаж . Тиймээс дотоод орчинд, ажлын байранд, гэрт ургамал зайлшгүй байх шаардлагатайг бид ажлаараа дамжуулан түгээхийг эрмэлздэг.

“Ойм урлан” нь байгальд ээлтэй байгууллага учир redesign үйл ажиллагаанд нэгдэж оролцож байгаа. Загвар зохион бүтээгч Г.Урангоо таны хуучин хувцсыг дахин загварчлан бусдад болон танд зарах юм. Синтетик бөс материалтай хувцаснуудыг харин хүлээж авахгүй бөгөөд энэ төрлийн материал нь байгальд шингэдэггүй ажээ.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх