LIVE: УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн өлсгөлөн зарлана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

15 05сар 2024
Улс төр 2843

LIVE: УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн өлсгөлөн зарлана

Сонгуулийн Ерөнхий хорооны гадна /17:00 цаг/ Ардчилсан намын нэр дэвшигчдийн бүртгэлийн асуудлаар УИХ дахь АН-ын зарим гишүүд мэдээлэл хийлээ

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Парламентэд суудалтай намууд өнөөдөртөө багтаж нэр дэвшигчийнхээ материалыг хүлээлгэн өгөх ёстой. Хоёр нэр дэвшигчийн материалыг хүлээн авахгүй байна. . Хуулийн зөрчлийн томоохон асуудал болж буй тул бид дараа дараачийн алхмаа хийнэ. Өмнө нь бид хүлээцтэй хандаж ирсэн. СЕХ эрх баригч хүчний заавраар хөдөлж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар УИХ-д суудалтай намууд нэр дэвших эрхтэй. Үүний дагуу. Өнөөдөр 12:00 цагт УИХ дахь АН-ын бүлгийн 10 гишүүн СЕХ-нд ирж материалаа өгөх гэсэн боловч СЕХ "УДШ дээрээс бидний авсан лавлагаагаар бол та бүхний материалыг хүлээн авах боломжгүй байна" гэсэн мэдээлэл өглөө. Бодит нөхцөл байдал дээр УИХ-д суудалтай гурван субьект бий. Гурван нэр дэвшигч тодрох ёстой. Гэтэл нэгнийх нь материалыг хүлээн авахгүй байна. СЕХ-ны 9 гишүүн хуралдаад олонхийн шийдвэрээрээ хариу өгөх ёстой. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс ҮАБЗ-д буюу МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж яаралтай хуралдах шаардлага бичиг өгч байна. Дараагийн алхам бол

О.Цогтгэрэл: Нийт АН-ын гишүүдээсээ уучлалт хүсч байна. АН олон удаагийн ялалтад хүрч байсан. Тодорхой хэмжээний удирдлагуудын асуудлаас болж өнөөдөр ийм нөхцөлд хүрлээ

-Ардчилсан нам хоёр хуваагдаад эрх зүйн хувьд ойлгомжгүй байгаа учраас СЕХ та бүхний материалыг хүлээн авахгүй байгаа юм биш үү?

-АН-ын их хурлыг эв нэгдлийн төлөө байлгахын тулд удаа дараа бид хичээлээ. Өнөөдөр энэ байдал тайлагдаж байна. Өмнөх дарга С.Эрдэнийн нэр УДШ-ийн бүртгэл дээр байхгүй. Эрх баригч хүчний захиалгаар намыг ийм болголоо. Манай намыг УИХ-д бүлэггүй хүртэл болгож байсан. Зориуд өчнөөн олон ялагдалд хүргэсэн ийм хүнийг МАН захиалж авчирч нам хагалж байна. Иймд бид өлсгөлөн зарлана.

-Өлсгөлөн зарлаад ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Хууль ёсыг сахиулахыг шаардаж өлсгөлөн зарлаж байна. СЕХ-г хуулийн дагуу ажлаа хийлгэхийн тулд. 

-Одоо 18:00 цагт сонгуулийн хуулиар та бүхэн эцсийн нэр дэвшигчээ бүртгүүлэх ёстой. Хоёр нам хоорондоо үнэхээр учраа олж  чадахгүй байгаа юм уу?

-Хэрэв хоёр нэр дэвшигчийг бүртгэхгүй бол УДШ-ийн лавлагаагаар бүртгэнэ гэсэн. УДШ-ийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүн 2021 оны дөрөвдүгээр сарын 27-нд хуралдсан. 25 шүүгч оролцоод "С.Эрдэнэ гэдэг хүнийг намын даргаар сэргээн бүртгэхээс татгалзлаа" гэсэн шийдвэр гаргасан. Одоо ямар лавлагаа гарч ирэхийг бүгдээрээ харцгаая. 

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    Ямар онигоотой юм бэ. АН өөрсдөө дотооддоо асуудлаа шийдэжчадахгүй байж хэнээсболлоо гээд өлсөх болоод байгаа юм бэ. Бусдаас бурууг хайхаа болиочээ. Өөрөө өөрсдийгөө шившиг болгох юмаа

  2. зочин

    ЕР нь эд нар хууль дүрэм гэж юм мэддэг юм уу?, Шууд өлсөөд бүхнийг шийдэх. Бас Монгол хүний өөрийн нь ухаан гэж бана уу? Эхлээд алдаагаа өөрөөсөө эр. Дараа нь бусдаас үз гэдэг нэг үг байдаг даа. Шааал эргүү юм.

  3. Зочин

    Туваанд тамга тэмдэгээ өгчихөөд яахаараа эрдэнэ дээр байдаг юм бэ арай дэндүү доромжилж бна

  4. Mongol yalna

    Ashgui de iim balai yumnuud ih hurald hereggui mongol ta naraar dutahgui zailtsgaana u

  5. Батжа

    ОНИГОО

Сэтгэгдэл үлдээх