LIVE: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дархлаажуулалтын цэгт ажиллалаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

17 05сар 2024
Улс төр 1474

LIVE: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дархлаажуулалтын цэгт ажиллалаа

Нийслэлийн 18 ба түүнээс дээш насны бүх иргэнийг өнөөдрөөс дархлаажуулж эхэлж байгаа. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүрэгт байрлах дархлаажуулалтын цэгт ажиллалаа.

Тус цэгээр өдөрт 1000 гаруй иргэн ирж, вакцинд хамрагдаж байгаа гэнэ. Иргэдийн хувьд эхний болон хоёрдахь тундаа хамрагдаж байгааг дурдлаа. Сүүлийн зургаан хоногт вакцин тариулсан иргэдээс сөрөг урвал илэрсэн 55 хүнд тусламж, үйлчилгээг тэр дор нь үзүүлсэн байна. Дээрх иргэдээс хоёр иргэн гүн шоконд орж, түргэн дуудаж, эмнэлэгт хүргэгдсэн гэдгийг БЗД-ийн эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Ундармаа дурдлаа. 

Энэ үеэр Ерөнхий сайд "Засгийн газар байгуулагдаад 90 орчим хонож байна. . Зорилтоо биелүүлэхэд олон зүйл нөлөөлж, төлөвлөснөөр болохгүй байна. Азийн дөрөв дэх давлагаа дайрлаа. Бидний оюун санааны хөрш болсон Энэтхэг, болон цаг агаар дулаан орнуудад амаргүй нөхцөл байдал үүсч есдүгээр сарыг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Бид үүнээс гарах ганц арга бий. Энэ нь дархлаажуулалт. Өнөөдөр 15.00 цагийн байдлаар төлөвлөсөн нийт иргэдийн 37 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна.

Бид тавдугаар сарын 10 гэхэд Улаанбаатар хотын иргэдийг нэгдүгээр тунд, зургадугаар сарын 1-н гэхэд хоёр дахь тунд хамруулах зорилго тавьсан. Халдварын тархалт өндөр байгаа тул хатуу хөл хориотой байх үед нь түрүүлж вакцинд хамруулж байгаа юм.

Одоо нийт 4.2 сая тун вакцин хэрэг болж байгаа. Нэг онгоц 250-300 вакцин авчирна гэж тооцохоор нэлээд олон нислэг хийх шаардлагатай байгаа. Мөн вакцины нийлүүлэлт, төлөвлөснөөр болохгүй нэлээд амаргүй нөхцөл байдал үүсч байна. Тухайлбал, Энэтхэгээс 150 мянган тунг аваад дараагийн 300 мянган тунг авах гэтэл Энэтхэгт нөхцөл байдал хүндэрч экспортыг зогсоосон. Мөн Засгийн газрын шугамаар явж буй хэлэлцээрүүдэд амаргүй асуудлууд үүсч байна.

. Бид Covid-19-гүй зун гээд маш том зорилт дэвшүүлсэн. Хоёр тунг хийсэн байхад цар тахлыг дийлдэг нь үнэн бол долдугаар сарын 1-нд зорилтдоо хүрэхийн тулд шаардлагатай бүх боломжоо дайчилна. Энэ үед Засгийн газар хүн бүрийн хүсэл сонирхолд нийцүүлэн ажиллаж боломж алга. Халдварын улмаас нас барсан хүмүүсийн ар гэрээс уучлал хүсье. Тавдугаар сарын 10-наас дархлаажуулалтын цэгийн тоо багасна. Тиймээс энэ хугацаанд вакцинаа идэвхтэй хийлгэхийг уриалъя" гэв.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх