LIVE: Х.Нямбаатар: Тээврийн хэрэгслийн зорчих QR кодыг өмнөх мэдээллийн санд тулгуурлан олгоно

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Нийгэм 4767

LIVE: Х.Нямбаатар: Тээврийн хэрэгслийн зорчих QR кодыг өмнөх мэдээллийн санд тулгуурлан олгоно

Хөл хорионы үед зөвшөөрөгдсөн байгууллагын тээврийн хэрэгсэлд QR код олгох асуудлаар НОК-ын ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Хөл хориог сунгасан. Үүнтэй холбоотойгоор нийслэлд замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслүүдийг QR кодтой зөвшөөрлөөр явуулахаар болсон. .

Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг тэг зогсолт хийх түвшинд хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан. Нэн шаардлагатай тохиолдолд салбарын сайдын тодорхойлолтоор зөвшөөрөл олгоно. УОК 18.00 цагаас энэ журмыг хэлэлцэж эцэслэнэ.

Маргаашаас эхлэн Улаанбаатар хот дахь хөл хориог улам чангаруулах бөгөөд ажиллах шаардлагатай байгууллагын ажилчдыг QR кодоор зорчуулах болсон юм.

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:  

-Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгасан хоногийн хугацаанд хөдөлгөөний илүү хязгаарлах, вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр УОК төлөвлөж байгаа. Монгол Улсын авах вакцинжуулалтын нийлүүлэлт хэвийн явж эхэлсэн. Энэ журам хэрэгжиж эхэлснээр тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохоор системд орууллаа. Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх үүднээс тухайн байгууллагын тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно.

Мөн . Нэн шаардлагатай тохиолдолд салбарын сайд болон нийслэлийн Засаг даргын тодорхойлолтоор хөдөлгөөнд оролцуулна. Энэ журмыг өнөөдөр 18.00 цагт УОК-т танилцуулна. Үйл ажиллагааг нь хязгаарлах боломжгүй байгууллагуудыг та бүхэн мэдэж байгаа. Ажиллах шаардлагатай байгууллагуудад системд цуглуулсан тээврийн хэрэгслийн мэдээлэлд үндэслэн QR кодыг нь шууд олгоно. Эдгээр байгууллагууд авто машиныхаа дугаарыг системд оруулаад хүсэлт явуулмагц шинэ QR код олгоно.

Яаралтай түргэн тусламжийн төвийг хөл хорионы үед бүх хүчин чадлаар нь ажиллуулж, иргэдээс ирж байгаа дуудлага мэдээлэлд түргэн шуурхай үйлчилнэ. Төрийн байгууллагуудаас зөвхөн төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллага ажиллана. Энэ бол бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед цагдаагийн байгууллага, ШШГЕГ, ХХЕГ гэх мэт байгууллагын албан хаагчдад зөвшөөрөл олгоно. Хүнсний түгээлттэй холбоотой хамгийн их зөвшөөрөл хүсдэг. Жижиг хүнсний дэлгүүрүүдэд нэг, том дэлгүүрүүдэд өөрийн тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгоно.

Smartcar.mn рүү орж хүсэлтээ явуулна. QR код хоёр төрлөөр ашиглана. Нэгд, Улаанбаатар хотод хөдөлгөөнд оролцох, хоёрт, хөдөө орон нутаг руу явахад нэг удаа ашиглана.

Хувийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа тохиолдолд өглөө 07.00-09.00, орой 17.00-20.00 цагийн хооронд явна.

Нийтийн тээвэр ч мөн адил дээрх цагийн хязгаарлалтын дагуу явна.

Тухайн байгууллагын тээврийн хэрэгслүүд цагийн хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцоно. . Мөн QR кодоор зорчиж байгаа хүмүүс ажлын газрын тодорхойлолт авч явна. Ганцхан QR кодоор хөдөлгөөнд оролцуулахгүй. Өдөрт дунджаар 110 мянган тээврийн хэрэгсэл зорчиж байна. Тиймээс УОК энэ хөдөлгөөнийг илүү бага болгох чиглэл барьж ажиллаж байгаа гэлээ.

12 Сэтгэгдэл

  1. Иргэн

    Пээдийсэн банди вэ.худлаа томроод л.болдог бол буудчих юмсан.мал бол алаад идчихгүй юу

  2. Зочин

    Больж үз. Дэндүү чангалж бж

  3. Эргэж буцнаа харж л байгаарай

    Маргааш хараарай.5 шараас саппоро хүртэл автобустай юутай хээтэй нь хорино.үнэн дүп.нөгөө цолыг нь дуудаарай ажилчид аа.өөрсдөө төвөөр шалбаагаар булж давхих гэж шийдвэр гаргаж байгаан.дэлхийн шившиг.автобусаар халдвар тараасан ганц улс гэж зарлана.

  4. Баяр

    Энэ төр барьж баигаа МАН ямарч байсан энэ ковид өвчинг дарж авч чадахгүй юм бна бүх ниитиин тээвэрээ зогсоо бүх газарууд албан газр дэрээ хэрэгтэй хүмүүсээ байршууль ингэж байж л энэ өвчинөөс сална

  5. Дөлгөөн

    Хувийн унааг зөвшөөрч байж л нийтийн тээвэр сийрэгжмээр юм. За бас ч гэж цагдаа тусгай хүчнийхнийг зөвшөөрч байгаа нь яамай даа. Түрүүчийх дээр хувийн унаагаар зорчвол арга хэмжээ тооцно гэсэн гээд дүрэмт хувцастай хоолоо ч бариад алхах ч хэцүү, нийтийн тээвэр явахаас өмнө ажилдаа явж, зогссон хойно ирдэг хүмүүст их дарамт болсон тухай яриа их байсан шүү. Ухаант дарга нар маань бас ч гэж яахавээ.

  6. Иргэн нь

    Та нарын шийдвэрийг дагадаг ухаалаг вирус гэж юу байхав дээ.тэс өөр санаатай шийдвэр гарлаа даа.нийтийн тээврээр хамгийн их тарна.хувийн унааг л дэмжмээр юм.

  7. Зочин

    Хил дээр цэрэг эрс үхээд байна ажлаа өгөөд өөрөө ор код олдуул зорч ийм юм ярих биш ажлаа өг

  8. Аагий

    НЯМБААТАР ОЮУНЭРДЭНЭ 2 Хүрэлсүхийн уяаны нохой эзэн нь юу хэлнэ түүгээр л явна шүүдээ Эзэн нь зодно хохь нь

  9. С. Өсөхбаяр 80191962

    Автобусанд халдвар тархах магадлал өндөрүү зөвшөөрөгдсөн зорчигч жолооч 2г тусгаарласан хаалттай стандарт таксинд халдвар тархах магадлал 2г ялгах ухаан дутсан хотын дарга нок хууль зүйн сайдтайдаа бүр ой гутаж байна даа..

  10. С. Өсөхбаяр

    Үнэхээр ухаан дутмаг шийдвэр гаргаж байгаад нь гомдож байнаа... Автобус такси 2н аль нд их халдвар тархах магадлалтайг бодох ухаангүй байна гэж бодохоор... Зөвшөөрөгдсөн зорчигч жолооч 2оо тусгаарласан хамгаалалтын хаалттай стандарт таксигаа явуулах тийм ухаан даанч дутлаа хөөрхий

  11. УУГАНБАТ

    Кодоо авяаа

  12. Баттогтох

    Хувь машинд зөвшөөрөл өгөх үү бид карго тараадаг юмаа хүмүүсэн ачаагаа авий гээд байх юм аа

Сэтгэгдэл үлдээх