ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Э.Сүхбатын бүх тулааны бичлэг

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Бокс 4042

ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Э.Сүхбатын бүх тулааны бичлэг

Сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

 

Польш улсын Кийлс хотноо зохион байгуулагдсан сонирхогчдын боксын залуучуудын ДАШТ-д манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрөв буюу нийт найман тамирчин тулалдаж хоёр хүрэл медаль хүртлээ.  

Тодруулбал: Монгол улсаас эмэгтэйчүүдийн 51кг жинд боксын үндэсний шигшээ багийн тамирчин А.Хулан, эрэгтэйчүүдийн 52кг жинд үндэсний шигшээ багийн тамирчин Э.Сүхбат нар хүрэл медалийн болзол хангасан юм. 

Ингээд ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Э.Сүхбатын бүх тулааны бичлэгийг толилуулж байна. 

Түүний жинд нийт 28 тулаанч өрсөлдсөн ба манай боксчин эхний тойрогт Германы босксчинг гурван үеийн турш илүүрхэж 5:0 харьцаагаар ялалт байгуулсан юм. 

 Шөвгийн 16-д Энэтхэгийн боксчинг 4:1 харьцаагаар хожин шөвгийн наймд шалгарлаа. 

 Хүрэл медалийн төлөөх тулаанд Э.Сүхбат Испанийн боксчинг мөн 5:0 харьцаагаар буулган авч хагас шигшээд тулалдах эрхтэй болсон юм. Мөнгөн медалийн төлөөх тулаанд ОХУ-ын боксчинг илүүрхэн тулалдсан ч харамсалтай шүүгчид нөгөө талд ялалтыг заалаа. Тэгвэл урьд шөнө манай боксчинг хожсон ОХУ-ын боксчин Узбекистаны боксчинд ялагдан мөнгөн медаль хүртсэн юм. 

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх