Ж.Хиггинс: "Эхний шат үргэлж л дарамттай байдаг"

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

19 05сар 2024
Биллиард 2439

Ж.Хиггинс: "Эхний шат үргэлж л дарамттай байдаг"

Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь хоног дээрээ үргэлжлэн явагдаж байна. 

 

Одоогоор байдлаар шөвгийн 16-д дэлхийн Ронни О Сулливан, Жон Хиггинс, Нейл Робертсон зэрэг дэлхийн аваргууд бүхий найман тамирчин шалгараад байна. Сонирхуулахад энэ удаагийн ДАШТ-д найман дэлхийн аварга тамирчин оролцож байгаагаас хамгийн удаагийн дэлхийн аварга болсон тамирчин нь мэдээж зургаан удаагийн дэлхийн аварга Ронни О Сулливан байгаа юм.

Мэргэжлийн снукер биллиардын 2021 оны ДАШТ-д өрсөлдөж буй дэлхийн аваргууд: 

  • Ронни О Сулливан зургаан удаа
  • Жон Хиггинс дөрвөн удаа
  • Мар Селби, Марк Вилиамс нар тус бүр гурван удаа
  • Жадд Трамп, Нейл Робертсон, Стуарт Бингхам, Шаун Мөрфи нар тус нэг удаа дэлхийн аварга болоод байгаа юм. 

Урьд шөнө дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс Хятадын Тиан Пенфейг 10:7 харьцаагаар буулган авч шөвгийн 16-д шалгарлаа. Тэрээр тоглолтын 14 дэх өрөгт 7:7 болж тэнцсэн бөгөөд нэмж гурван хожил байгуулснаар өрсөлдөгчөө буулган авлаа. Тоглолтын дараа Жон Хиггинс аварга: "Жил бүр ДАШТ-ий эхний шат ямагт маш дарамттай байдаг. Энэ үеийг л даваад гарчихвал цаашаа бол асуудалгүй л дээ. Одоо хоёр өдөр бэлтгэлээ өшөө сайн хийх хэрэгтэй юм шиг байна" хэмээн ярьжээ. 

ДАШТ-ий оноолт болон үр дүн /2021.04.20/

Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний салхийг хагалан дэлхийн зургаан удаагийн аварга Ронни О Сулливан Марк Жойсыг буулган авсан билээ. Тус тоглолтыг ЭНД дарж үзнэ үү. 

Дэлхийн аварга Нейл Робертсон Хятадын Лиан Венбог илт илүүрхэн буулган авч (10:3) шөвгийн 16-д шалгарсан тоглолтыг ЭНД дарж үзнэ үү. 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх