Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэллээ.
1927 оноос эхлэлтэй дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь мэргэжлийн снукер биллиардын ертөнцөд хамгийн өндөр нэр хүндтэйгээс гадна хамгийн өндөр шагналын сантай тэмцээн юм. Өнгөрөсөн оны ДАШТ-ий нийт шагналын сан нь 2 сая 395 мянган фунт стерлинг бөгөөд түрүүлсэн тамирчин 500 мянган фунт стерлинг буюу монгол мөнгөөр ойролцоогоор хоёр тэрбум төгрөг хүртэж байлаа.
Орчин цагийн мэргэжлийн снукер биллиардын ДАШТ-ий түүхийг домогт Стефен Хендригээр төлөөлүүлдэг ба тэрээр ДАШТ-д долоо удаа түрүүлсэн байдаг бол Ронни О Сулливан тэргүүтэй гурван биллиардчин тус бүр зургаан удаа түрүүлж байсан юм. Өнгөрсөн оны ДАШТ-д Ронни аварга Кайрен Уилсоныг финалын тоглолтод буулган авснаар зургаа дахь удаагаа түрүүлсэн. Тэрээр энэ удаагийн ДАШТ-ийг нээж Марк Жойстой тоглолоо. Мэдээж таамгийн дагуу Ронни аварга ялалт байгуулан шөвгийн 16-д шалгарсан ба тэрээр тоглолтын дараа: "Эргээд үзэгчдийнхээ өмнө тоглох гайхалтай байлаа. Мэдээж фэнүүдийнхээ алга ташилт дор тоглох нь ялалт байгуулах том түлхэц боллоо."