LIVE: Уран гулгалтын багийн дэлхийн цом

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

16 05сар 2024
Спорт 2532

LIVE: Уран гулгалтын багийн дэлхийн цом

Уран гулгалтын багийн дэлхийн цомын тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна. 

Нэг сая ам.долларын шагналын сантай энэ удаагийн дэлхийн цомын тэмцээнд Канад, Франц, Итали, Япон, ОХУ, АНУ гэсэн дэлхийн чансааг тэргүүлэгч зургаан улсын баг оролцоно. Харин БНХАУ-ын баг энэ удаагийн тэмцээнийг өнжихөөр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.  

Одоогоор үндсэн найман төрлөөс зургаан төрөл нь явагдсаны дараах байдлаар ОХУ-ын баг 91 оноо авч тэргүүлж байгаа бол АНУ 83, Японы баг 78 оноо аваад байна. Энэ удаагийн тэмцээнд ОХУ-ын баг анх удаа дэлхийн цом өргөнө гэсэн таамаг биеллээ олж байх шиг байна. 

Өнөөдөр тэмцээний дүн гарах сүүлийн өдөр дараах төрлүүд явагдах хуваарьтай байна. /Улаанбаатарын цагаар/ 

Дөрөвдүгээр сарын 17 /Бямба/ 

14:15 цагт: Хосын чөлөөт үзүүлбэр
15:50 цагт: Эмэгтэйчүүдийн чөлөөт бүжиг, шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдана.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх