З.Занабазар яг одоо Японы бөхтэй барилдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Чөлөөт бөх 3090

З.Занабазар яг одоо Японы бөхтэй барилдана

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн сонгомол бөх, эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрлөөр явагдсан бол өнөөдрөөс эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөл эхэлж байна. 

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох монгол бөхчүүдийн мэдээлэл болон тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү. 

Эмэгтэй чөлөөт бөхийн төрөл хоёр өдрийн турш зохион байгуулагдсан ба манай улс бүтэн багаар оролцон хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл буюу нийт долоон медаль хүртэн багийн дүнгээр тэргүүллээ. Тус мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү. 

Азийн АШТ өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр үргэлжлэн явагдах бөгөөд 57, 65, 70, 79, 97 кг жингийн барилдаанууд болно. Манай улсаас өнөөдөр дараах бөхчүүд зодоглоно. 

57 кг: Занданбудын Занабазар
65 кг: Сармандахын Билгүүн
70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн
79 кг: Дамжингийн Батзул
97 кг: Чинбатын Алтангэрэл

Манай бөхчүүдийн оноолт:

Эрэгтэйчүүдийн 57кг жингийн оноолт 

Эрэгтэйчүүдийн 65кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн 70кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн 79кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн 97кг жингийн оноолт

 

Шууд дамжуулалтыг дэлхийн бөхийн нэгдсэн холбооны https://uww.org/event/asian-championships-16?tab=results сувгаар хүлээн авч үзнэ үү. 

 

1 Сэтгэгдэл

  1. Л. Лхагвасүрэн

    Чөлөөт бөхийн холбооныхон олигтойхон ажиллах дүрэм дүрэмийг сайжруулах талаар ажил хийх цагын болсон байна шүү дээ.

Сэтгэгдэл үлдээх