Өнгөрөгч долоо хоногт бөхийн төрлүүдийн олимпын эрхийн төлөөх Ази тивийн тэмцээн амжилттай зохион байгуулагдсан бол өнөөдөр /дөрөвдүгээр сарын 13/ ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ.
Дөрөвдүгээр сарын 13-18-ны өдрүүдэд Казахстан улсын Алматы хотноо зохион байгуулагдах сонгомол бөх, эмэгтэй чөлөөт бөх, эрэгтэй чөлөөт бөхийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ази тивийн шилдгүүд зодоглоно. Тодруулбал: Ази тивийн 10 гаруй аварга зодоглох бол дэлхийн хүчирхэг баг, Японы шигшээ баг оролцохооргүй болсон тул бусад орнуудын хувьд өрсөлдөөн улам бүр ширүүн өрнөх нь тодорхой. Манай улсаас 21 бөх зодоглох урьдчилсан мэдүүлгээ өгөөд байна.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох монгол бөхчүүд:
Сонгомол бөх:
55 кг: Мөнх-Эрдэнийн Даваабанди
Эрэгтэйчүүд
57 кг: Занданбудын Занабазар
61 кг: Батсайханы Нэмэхбаяр
65 кг: Сармандахын Билгүүн
70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн
74 кг: Занданбудын Сумьяабазар
79 кг: Дамжингийн Батзул
86 кг: Пүрэвжавын Өнөрбат
92 кг: Мөнхбаатарын Цогтгэрэл
97 кг: Чинбатын Алтангэрэл
125 кг: Доржхандын Хүдэрбулга
Эмэгтэйчүүд
50 кг: Нандинцэцэгийн Анударь.
53 кг: Ганбаатарын Отгонжаргал
55 кг: Мөнхболдын Дөлгөөн
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
59 кг: Баатаржавын Шоовдор
62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
65 кг: Зоригтын Болортунгалаг
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа
72 кг: Энхбаярын Цэвэгмэд
76 кг: Найгалсүрэнгийн Загардулам
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/
Дөрөвдүгээр сарын 13 /Мягмар/
13:30 – Сонгомол бөхийн 55-63-77-87-130 кг жингийн урьдчилсан болон дагах барилдаан
19:15 - Нээлтийн ёслол
20:00 - Сонгомол 55-63-77-87-130 кг жингийн финалын барилдаан, шагнал гардуулах ёслол
Дөрөвдүгээр сарын 14 /Лхагва/
13:30 – Сонгомол 60-67-72-82-97 кг жингийн урьдчилсан болон дагах барилдаан
20:00 – Сонгомол 60-67-72-82-97кг жингийн финалын барилдаан, шагнал гардуулах ёслол
Дөрөвдүгээр сарын 15 /Пүрэв/
13:30 – Эмэгтэй чөлөөт бөхийн 50-55-59-68-76кг жингийн урьдчилсан болон дагах барилдаан
20:00 – Эмэгтэй 50-55-59-68-76кг жингийн финалын барилдаан, шагнал гардуулах ёслол
Дөрөвдүгээр сарын 16 /Баасан/
13:30– Эмэгтэй 53-57-62-65-72кг жингийн урьдчилсан болон дагах барилдаан
20:00 - Эмэгтэй 53-57-62-65-72кг жингийн финалын барилдаан, шагнал гардуулах ёслол
Дөрөвдүгээр сарын 17 /Бямба/
13:30 – Эрэгтэй 57-65-70-79-97кг жингийн урьдчилсан болон дагах барилдаан
20:00 – Эрэгтэй 57-65-70-79-97кг жингийн финалын барилдаан, шагнал гардуулах ёслол
Дөрөвдүгээр сарын 18 /Ням/
13:30 – Эрэгтэй 61-74-86-92-125кг жингийн урьдчилсан болон дагах барилдаан
20:00 – Эрэгтэй 61-74-86-92-125кг жингийн финалын барилдаан, шагнал гардуулах ёслол
Амжилт Хүсэе.
Ямар олон шалны алчуур вэ, шалихгуй байж ингэж сур болох хэрэг байдаг л юм байх даа, гэртээ л хэвтэж байхгуй, короно зееверлеед явах юм
сонин юм бичдэг тэнэг вэ