Манай эмэгтэй бөхчүүд түүхэндээ анх удаа тивдээ тэргүүллээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Чөлөөт бөх 2968

Манай эмэгтэй бөхчүүд түүхэндээ анх удаа тивдээ тэргүүллээ

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн төрөл явагдаж дууслаа. 

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох монгол бөхчүүдийн мэдээлэл болон тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү. 

Эмэгтэй чөлөөт бөхийн төрөл хоёр өдрийн турш зохион байгуулагдсан ба манай улс бүтэн багаар оролцон хоёр алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл буюу нийт долоон медаль хүртэн багийн дүнгээр тэргүүллээ. 

Алтан медаль:

55кг жинд ОУХМ М.Дөлгөөн /түүний бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү/
65 кг жинд ОУХМ З.Болортунгалаг

Мөнгөн медаль:

57 кг жинд ОУХМ А.Батцэцэг
59 кг жинд ОУХМ Б.Шоовдор
62 кг жинд ОУХМ Х.Болортуяа
68 кг жинд ОУХМ Э.Дэлгэрмаа

Хүрэл медаль:

72 кг жинд ОУХМ Э.Цэвэгмид 

Азийн АШТ өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлөөр үргэлжлэн явагдах бөгөөд 57, 65, 70, 79, 97 кг жингийн барилдаанууд болно.

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх