Бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр үргэлжлэн явагдлаа.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох монгол бөхчүүдийн мэдээлэл болон тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Өчигдөр хуваарь ёсоор эмэгтэй чөлөөт бөхийн таван жин буюу 50, 55, 59, 68, 76 кг жингүүдийн барилдаан явагдаж манай улсаас зодоглосон таван бөхөөс нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал 55кг жинд үндэсний шигшээ баг, Налайх дүүргийн тамирчин ОУХМ М.Дөлгөөн алтан медаль, 59кг жинд “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Шоовдор, 68 кг жинд өнгөрсөн жилийн Азийн АШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Дэлгэрмаа тус тус мөнгөн медаль хүртлээ.
Монгол улсаас Ази тивийн аварга болсон 23 дахь, эмэгтэй бөхчүүдээс ес дэх тамирчин М.Дөлгөөн
“Нанжинь-2014” залуучуудын олимпын наадмын мөнгөн медальт М.Дөлгөөн Азийн аваргаас сүүлийн гурван жил дараалан медалийнхаа өнгийг хувиргаж (2019 онд хүрэл, 2020 онд мөнгө, 2021 онд алтан медаль хүртэв) иж бүрэн медалийн эзэн болж байна. М.Дөлгөөний бүх барилдааны бичлэгийг толилуулж байна.
ОУХМ М.Дөлгөөн эхний барилдаанаа Узбекистаны Мадина Усмонжоноватай хийж 14:0 харьцаагаар цэвэр яллаа.
Тэрбээр дараагийн тойргийн барилдаанаа Казахстаны Айша Уалшантай хийж мөн цэвэр дарлаа.
Сүүлийн барилдаандаа БНСУ-ын Ким Хьон Жог мөн цэвэр ялж ази тивийн аварга боллоо.
Сайн байна
Сайн байна