ВИДЕО: Бэлгийн дарамт үзүүлсэн даргаа шал арчигчаар цохиж, өөрийгөө хамгаалжээ

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

18 05сар 2024
Дэлхий дахинд 15719

ВИДЕО: Бэлгийн дарамт үзүүлсэн даргаа шал арчигчаар цохиж, өөрийгөө хамгаалжээ

Хятадын Хейлонжиан мужийн Бейлин дүүргийн ядуурлыг бууруулах газрын дэд захирал Ван доод албан тушаалтай эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгагдаж ажлаасаа халагджээ. Жоу гэгч эмэгтэй Ваны ширээн дээрх зүйлсийг шидэлж, дараа нь шал арчигчаар толгой руу нь удаа дараалан цохиж байгаа бичлэг олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан байна.  

Эмэгтэй өөрт нь бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутган цохиж уурлах үед “энэ зүгээр л тоглоом байсан шүү дээ” хэмээн дарга нь хэлжээ. Ширээнийхээ ард сууж байсан Ван руу Жоу савтай ус авчран цацсан байна. Эрх баригчид уг хэргийн дараа эмэгтэйг сэтгэцийн эмгэгтэй хэмээн мэдээлжээ.

Мөн . Гар утсаараа энэ явдлыг бичиж байсан өөр нэг эмэгтэй “энэ яаж тоглоом байх юм бэ, таагүй зан байдал гэдгийг харуулж байна. Ажлын байран дээрээ ингэж болно гэж бодсон юм уу” хэмээн ярьжээ.

Уг бичлэг цахим орчинд тавигдсаны дараа эмэгтэйг өөрийгөө болон хамт ажилладаг бусад эмэгтэйчүүдийг хамгаалахын төлөө тэмцэж байгааг олон хүн сайшаан магтсан байна. .

БНХАУ-д #metoo  бэлгийн дарамтын эсрэг хөдөлгөөн 2018 оноос хойш эхэлжээ. Энэ хөдөлгөөн газар авснаас хойш эмэгтэйчүүд чимээгүй өнгөрөхийн оронд хариу үйлдэл хурдан үзүүлж, холбогдох газарт албан ёсны гомдол гаргах боломж нь нэмэгдсэн гэж эх сурвалж мэдээлсэн байна.  

Эх сурвалж: Asia One

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх