Өнөөдөр манай таван бөх ААШТ-д барилдана

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

29 04сар 2024
Чөлөөт бөх 4747

Өнөөдөр манай таван бөх ААШТ-д барилдана

Бөхийн төрлүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сонгомол бөхийн төрөл явагдаж дууслаа. 

Хоёр хоногийн турш зохион байгуулагдсан сонгомол бөхийн 10 жинд Иран улсын баг тамирчид дөрвөн алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар хол тасархай тэргүүлсэн бол тэмцээнийг зохион байгуулагч Казахстан улсын баг тамирчид бүх төрлийн медалиас хосоор нь хүртсэн амжилтаар удаалж байна.  

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох монгол бөхчүүдийн мэдээлэл болон тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү. 

Сонгомол бөхийн төрлөөс манай улсаас ганцаараа зодоглосон М.Даваабандийн барилдааны болон түүний жингийн алтан медалийн төлөөх барилдааныг бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Өнөөдөр тэмцээний гурав дахь өдөр хуваарь ёсоор эмэгтэй чөлөөт бөхийн таван жин буюу 50, 55, 59, 68, 76 кг жингүүдийн барилдаан явагдана. Өнөөдөр дэвжээнээ гарах манай бөхчүүд:

50 кг: Нандинцэцэгийн Анударь.
55 кг: Мөнхболдын Дөлгөөн
59 кг: Баатаржавын Шоовдор
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа
76 кг: Найгалсүрэнгийн Загардулам

 Эмэгтэйчүүдийн -50кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -55кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -59кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -68кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -76кг жингийн оноолт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх