LIVE: Энэ онд төлөгдөх Мазаалай бонд болон Кредит свисс банкны төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

МУ CONTENTS

Шинэ мэдээ

©WATCH

DIFFERENT...

15 05сар 2024
Эдийн засаг 1009

LIVE: Энэ онд төлөгдөх Мазаалай бонд болон Кредит свисс банкны төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн зах зээл дээр 2016 онд гарган арилжаалсан 500 сая ам.долларын, 5 жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөр болох 132.6 сая ам.долларын төлбөрийг 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр, мөн 2016 онд Кредит свисс банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг 2021 оны 3 сарын 15 өдөр тус тус хөрөнгө оруулагчдад бүрэн төлж барагдуулж, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүллээ.

Сангийн яамны зүгээс Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасны хөрөнгө оруулагчдад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн талаарх мэдээллийг тогтмол хүргүүлэн ажиллаж ирсэн ба жил бүр 2-3 удаа хөрөнгө оруулагчдын уулзалтуудыг гадаадын хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран зохион байгуулж ирсэн бөгөөд ингэснээр хөрөнгө оруулагчдын Монгол Улсад итгэх итгэл улам бэхжиж Монгол Улсын Засгийн газрын нэр хүнд олон улсын хөрөнгийн зах зээл дээр сайжирч, олон улсын санхүүгийн зах зээл дээрх Монгол Улсын Засгийн газрын бондуудын өгөөж түүхэн доод түвшинд хүрээд байна.

Түүнчлэн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах үүднээс зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудыг үнэн бодит мэдээллээр тогтмол ханган ажиллаж ирсний үр дүнд . ЗГ-аас хийж буй өрийн менежмент, мөн цаашид төлөвлөж буй арга хэмжээнүүдийн үр дүнд гадаад өрийн дарамт цаашид тогтвортой буурахаар байгааг Муудис агентлаг дээрх шийдвэрийн хүрээнд онцолжээ. 

 Цаашид Монгол Улсын Засгийн газар богино болон дунд хугацааны макро эдийн засаг, төсөв санхүүгийн бодлогоо улам чамбайруулж, өрийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлснээр макро эдийн засгийн цаашдын төлөвийг сайжруулан, хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх замаар ирэх жилүүдэд хүлээгдэж буй гадаад үнэт цаасны эргэн төлөлтүүдийг эдийн засаг, төсөв санхүүд дарамт багатай шийдвэрлэх чиглэлд онцгой анхааран ажиллаж байна.  

 

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх